Үндсэн агуулга руу шилжих
Нууцлал ба өгөгдлийн хамгаалалт

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Топоптин ХХК нь Maildy платформын имэйл маркетинг, харилцааны үйлчилгээ болон FMCG багуудын талбарын аппад мэдээллийн аюулгүй байдлыг ISO/IEC 27001:2022 стандартын зарчмаар хангаж, харилцагчийн хувийн мэдээлэл, бизнесийн өгөгдлийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалдаг.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 25Унших хугацаа: 15 минут

# 1. Ерөнхий танилцуулга

Топоптин ХХК мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалахыг эрхэмлэдэг. Энэхүү бодлого нь манай Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны (ISMS) нийтэд нээлттэй хураангуй юм.

ISO/IEC 27001:2022 стандартын зарчмаар
Манай мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO/IEC 27001:2022 стандартын зарчимд тулгуурладаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан удирдлага ISO/IEC 27001:2022 дотоод аудиторын гэрчилгээтэй бөгөөд дотоод хяналтыг тогтмол хийдэг.

Энэхүү бодлого Топоптин ХХК-ийн нэрийн өмнөөс мэдээлэл боловсруулдаг эсвэл мэдээлэлд хандах бүх ажилтан, гэрээт ажилтан, түнш байгууллагад хамаарна.

# 2. Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн зарчим

Бид мэдээллийг цуглуулахаас эхлээд устгах хүртэлх бүх үе шатанд доорх гурван зарчмаар хамгаалдаг.

Нууцлал

Мэдээлэлд зөвхөн эрх бүхий этгээд хандаж, эрхгүй хандалтаас хамгаална.

Бүрэн бүтэн байдал

Мэдээллийг үнэн зөв, бүрэн байлгаж, зөвшөөрөлгүй өөрчлөлтөөс хамгаална.

Хүртээмж

Эрх бүхий хэрэглэгч шаардлагатай үедээ мэдээлэлдээ найдвартай, цаг алдалгүй хандах боломжийг хангана.

# 3. Хамрах хүрээ ба зорилго

Энэхүү бодлого Maildy платформтой холбоотой бүх мэдээллийн хөрөнгөд хамаарна. Үүнд:

  • Имэйл маркетинг, харилцааны үйлчилгээ болон тэдгээрийн дэд бүтэц
  • Maildy талбарын апп (утасны апп, вэб хувилбар): дэлгүүрийн хэрэгжилт, тайлан, даалгавар, зураг, дотоод чат
  • Захиалагч, ажилтны хувийн мэдээлэл (нэр, имэйл, утас г.м.)
  • Имэйлийн гүйцэтгэл, илгээлтийн тайлан
  • Хэрэглэгчийн бүртгэл, гэрээ, төлбөрийн мэдээлэл

# 4. Цуглуулах мэдээлэл

Бид Maildy платформыг ажиллуулахад шаардлагатай мэдээллийг л цуглуулдаг. Үүнд имэйл маркетинг, харилцааны үйлчилгээ болон FMCG багуудын дэлгүүрийн хэрэгжилт, тайлан, дотоод чатад ашигладаг талбарын апп хамаарна. Мэдээллийг зөвхөн эдгээр үйлчилгээнд шаардлагатай хэмжээнд, зөвшөөрөл эсвэл хууль ёсны бизнесийн зорилгоор цуглуулна.

Захиалагчийн мэдээлэл

  • Имэйл хаяг
  • Нэр болон хүн ам зүйн мэдээлэл
  • Харилцааны сонголт, сонирхол
  • Имэйлийн идэвхжил (нээсэн, холбоос дээр дарсан эсэх)

Хэрэглэгчийн мэдээлэл

  • Бүртгэл болон профайлын мэдээлэл
  • Гэрээ, төлбөрийн мэдээлэл
  • Платформын ашиглалтын статистик, имэйлийн өгөгдөл
  • Техникийн мэдээлэл (IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл, лог)

Талбарын апп (Maildy утасны апп)

  • Ажилтны нэр, утасны дугаар, ажлын үүрэг, харьяалах дэлгүүр
  • Нарийвчилсан байршил (GPS) — ажилтан оноогдсон дэлгүүртээ биечлэн очсоныг баталгаажуулах («очилтын баталгаа») болон байгууллага асаасан тохиолдолд дэлгүүрийн байршилд нэвтрэлтийг шалгах зорилгоор, апп нээлттэй үед л цуглуулна. Даалгавар илгээх үед даалгаврын зураг хаана авсныг нотлох зорилгоор байршлыг хамт бүртгэнэ. Байршил аль хэдийн зөвшөөрөгдсөн бол тухайн орчны цаг агаарыг харуулахад ойролцоо байршлыг (25 км орчим нарийвчлалаар) ашиглана. Апп хаалттай үед байршил цуглуулдаггүй.
  • Хэрэгжилтийн тайлан, даалгавар, чатад камераар авсан эсвэл зургийн сангаас хавсаргасан зураг
  • Тайлангийн хариулт, дэлгүүрийн хэрэгжилтийн үнэлгээ
  • Дотоод чатын мессеж, хуваалцсан файл

# 5. Өгөгдөл боловсруулах зарчим

Хувийн өгөгдлийг зөвхөн хууль ёсны үндэслэлтэйгээр, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулдаг.

Хууль ёсны үндэслэл
Бид хувийн өгөгдлийг мэдээллийн эзний зөвшөөрөл, гэрээний үүрэг, хууль ёсны ашиг сонирхол эсвэл хуульд заасан үүргийн үндсэн дээр боловсруулдаг.

Боловсруулах зорилго

  • Имэйл хүргэх, түгээх
  • Имэйлийн гүйцэтгэлийг шинжлэх, тайлагнах
  • Захиалагчийн жагсаалтыг удирдах, ангилах
  • Дэлгүүрт очсоныг баталгаажуулах («очилтын баталгаа»), хэрэгжилтийн тайлан, даалгаврын өгөгдлийг боловсруулах
  • Тавиурын зургаас бүтээгдэхүүн таньж, планограмтай харьцуулах (өөрийн танилтын системээр)
  • Багийн дотоод харилцаа (чат, файл хуваалцах), байгууллагын мэдээ, зарлал хүргэх
  • Үйлчилгээг сайжруулах, платформыг оновчтой болгох

# 6. Хандалтын хяналт ба эрхийн удирдлага

Мэдээлэлд зөвхөн эрх бүхий хэрэглэгч хандах боломжтой байхаар хандалтын хяналтыг хэрэгжүүлдэг. Эрхийг хамгийн бага эрхийн зарчмаар, ажил үүрэгт нь тохируулан олгоно.

Үүрэгт суурилсан эрх
Хэрэглэгч бүр ажил үүрэгтээ шаардлагатай мэдээллийг л харж, өөрчилнө. Эрхийг зөвхөн цэсээр нуугаад зогсохгүй, хүсэлт бүрийг сервер талд шалгадаг.
Давхар баталгаажуулалт
Удирдлагын хэрэглэгч нууц үгээс гадна authenticator апп эсвэл имэйлээр ирэх кодоор давхар баталгаажуулалт асаах боломжтой. Админ эрхтэй хэрэглэгч бүрт асаахыг зөвлөж байна.

Үндсэн үүрэг

  • Админ — байгууллагын бүх мэдээлэл, хэрэглэгч, эрх, тохиргоог удирдана
  • Удирдлага — тайлан, үр дүнг зөвхөн харна
  • Засварлагч, хяналтын ажилтан — имэйл, тайлангийн загвар бэлтгэж, хяналтын тайлан бөглөнө
  • Бүсийн менежер, худалдааны төлөөлөгч — зөвхөн өөрт хамаарах бүс, дэлгүүрийн мэдээллийг харна
  • Дэлгүүр, дэлгүүрийн ажилтан — зөвхөн өөрийн дэлгүүр, өөрт оногдсон ажлыг харна

Дэлгүүрийн ажилтан утасны дугаар, 6 оронтой PIN кодоор нэвтэрнэ. Ажилтан PIN кодоо өөрийн утсан дээр үүсгэх боломжтой бөгөөд олон удаа буруу оруулбал нэвтрэлт түр түгжигдэнэ.

Ажилтан ажлаас гарахад
Байгууллагын админ ажилтны нэвтрэлтийг түгжих эсвэл бүртгэлээс хасна. Ажилтны оруулсан тайлан, зураг байгууллагын мэдээлэл хэвээр үлдэнэ. Нэвтрэлтийг ажилтан гарсан өдөр нь түгжихийг зөвлөж байна.

# 7. Техник ба зохион байгуулалтын арга хэмжээ

Бид мэдээллийн хөрөнгийг эрхгүй хандалт, задруулалт, өөрчлөлт, устгалаас хамгаалахын тулд техник болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг.

Техникийн хамгаалалт

  • Бүх холболт HTTPS (TLS 1.2/1.3)-ээр шифрлэгдэнэ. Нууц үг, PIN кодыг буцааж сэргээх боломжгүй хэлбэрээр хадгалдаг; шинээр хадгалагдах зураг, файлыг үйлчилгээ үзүүлэгч хадгалахдаа шифрлэдэг (AWS S3, AES-256)
  • Сүлжээний галт хана, DDoS болон хортой хандалтаас хамгаалах давхарга
  • Сервер, үйлчилгээний 24/7 автомат хяналт; олон удаа буруу оролдлого хийсэн хаягийг автоматаар хаадаг
  • Нэвтрэлт, хуудасны хандалтыг хэн, хэзээ, хаанаас хийснээр нь бүртгэдэг

Зохион байгуулалтын хамгаалалт

  • Удирдлага мэдээллийн аюулгүй байдлын болон дотоод аудиторын сургалтад тогтмол хамрагддаг
  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг баримтжуулж, тогтмол шинэчилдэг
  • Эрхийн хязгаар, нэвтрэлтгүй хандалт, серверийн тохиргоог тогтмол дотооддоо шалгаж, илэрсэн сул талыг засварладаг
  • Шинэчлэлт бүрийн өмнө автомат тест, түүний дотор байгууллага хоорондын тусгаарлалтын тест ажилладаг; тест амжилтгүй бол шинэчлэлт хийгдэхгүй

# 8. Өгөгдлийн ангилал

Бид мэдээллийг нууцлал, ач холбогдлоор нь ангилж, ангилал тус бүрд тохирох хамгаалалт хэрэглэдэг.

Хязгаарлагдмал

Хамгийн өндөр хамгаалалт шаардлагатай мэдээлэл (жишээ нь: нууц үг, PIN код, нэвтрэх болон API түлхүүр)

Нууц

Хүчтэй хамгаалалт шаардлагатай бизнесийн мэдээлэл (жишээ нь: хувийн мэдээлэл, захиалагчийн жагсаалт, хэрэгжилтийн тайлан, дэлгүүрийн зураг)

Дотоод

Олон нийтэд зориулаагүй дотоод мэдээлэл (жишээ нь: нэгтгэсэн статистик, дотоод тайлан)

Нийтийн

Олон нийтэд нээлттэй мэдээлэл (жишээ нь: маркетингийн материал, нийтэд зориулсан баримт бичиг)

# 9. Зөрчлийн удирдлага ба хариу арга хэмжээ

Бид мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, хариу арга хэмжээ авч, хэвийн ажиллагааг сэргээх журамтай.

Зөрчил мэдээлэх
Аюулгүй байдлын зөрчил, сэжигтэй үйлдлийг [email protected] хаягаар эсвэл 7777-2580 утсаар мэдээлнэ үү. Үйлчилгээний тасалдлын явцыг status.maildy.mn хуудсаар мэдээлдэг.

Хариу арга хэмжээний дараалал

  1. Зөрчлийг илрүүлж, анхан шатны үнэлгээ хийх
  2. Нөлөөллийг нэн даруй хязгаарлах
  3. Шалтгаан, хамрах хүрээг тогтоох
  4. Харилцагчийн мэдээлэлд нөлөөлсөн бол тухайн харилцагчид цаг алдалгүй мэдэгдэх, хуульд заасан тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх
  5. Системийг сэргээж, хэвийн ажиллагааг хангах
  6. Шалтгааныг задлан шинжилж, давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авах

# 10. Тасралтгүй ажиллагаа ба нөөцлөлт

Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулж, доголдол гарвал хурдан сэргээх зохион байгуулалттай.

Өгөгдлийн нөөцлөлт
Өгөгдлийн санг өдөр бүр нөөцөлж, өдөр, долоо хоног, сарын нөөцийг үндсэн серверээс тусдаа хадгалдаг. Нөөцлөлт амжилтгүй болбол хариуцсан инженерт автоматаар мэдэгддэг.
Сэргээх боломж
Нөөц сервер үндсэн өгөгдлийн сангийн бодит цагийн хуулбарыг хадгалж, өөрчлөлтийн бүртгэлийг цаг тутам архивладаг тул өгөгдлийг тодорхой цаг мөчийн төлөвт сэргээх боломжтой. Үйлчилгээний 99.9% хүртээмжийг зорилт болгон ажилладаг.
Байгууллагын өгөгдлийг сэргээх
Харилцагч байгууллага хүсэлт гаргавал сүүлийн 30 хоногийн аль нэг мөчид байсан өгөгдлийг нь бүхэлд нь эсвэл сонгосон хэсгээр (захиалагч, имэйл, хэрэгжилт гэх мэт) сэргээнэ. Сэргээхийн өмнө одоогийн өгөгдлийг нөөцөлдөг тул 30 хоногийн дотор өмнөх байдалд нь буцааж болно. Сэргээлтийг зөвхөн Топоптины эрх бүхий ажилтан, шалтгааныг бүртгэн хийнэ. Таны хүсэлтээр устгасан мэдээллийг сэргээлт буцааж оруулахгүй.
Тайлангийн зураг
Хэрэгжилт, Нэгтгэлийн тайлангаас хассан зураг болон устгасан тайланг бүрмөсөн устгадаггүй: эрх бүхий ажилтан «Устгасан зураг» хэсгээс хүссэн үедээ тайланд нь буцааж сэргээж болно.

# 11. Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч

Бид үйлчилгээ үзүүлэгчийг аюулгүй байдлын шаардлагаар нь сонгож, тэдэнд зөвхөн тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг дамжуулдаг.

Үндсэн үйлчилгээ үзүүлэгч

  • Сервер, өгөгдлийн сан, нөөцлөлт — Канадад, Топоптинд тусгайлан түрээслэсэн серверт
  • Зураг, файлын хадгалалт, хүргэлт — Amazon Web Services
  • Сүлжээний урсгалын хамгаалалт, HTTPS — Cloudflare
  • Утасны мэдэгдэл — Google Firebase, Apple
  • Зарим AI боломж (AI туслах, бичих туслах, даалгаврын зургийн урьдчилсан шалгалт) — Google Gemini, Anthropic. Зөвхөн тухайн боломжид шаардлагатай асуулт, зураг, текст илгээгдэнэ
Гэрээ ба нөхцөл
Үйлчилгээ үзүүлэгч бүртэй өгөгдөл хамгаалах нөхцөл, нууцлалын гэрээгээр ажилладаг. Хостинг үйлчилгээ үзүүлэгч, AWS, Cloudflare нь ISO/IEC 27001, SOC 2 гэрчилгээтэй. AI үйлчилгээ үзүүлэгч API нөхцөлийнхөө дагуу илгээсэн мэдээллийг загвараа сургахад ашигладаггүй.

# 12. Хууль эрх зүйн нийцэл

Бид мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, салбарын стандартыг мөрдөж ажилладаг.

Монгол Улсын хууль тогтоомж

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрддөг

ISO/IEC 27001:2022

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо маань энэ стандартын зарчимд тулгуурладаг

GDPR

Европын холбооны Ерөнхий өгөгдөл хамгаалах журмын зарчмыг жишиг болгон мөрддөг

CAN-SPAM

Арилжааны имэйлд илгээгчийн мэдээлэл, жагсаалтаас гарах холбоос байх АНУ-ын шаардлагыг имэйлийн үйлчилгээндээ мөрддөг

# 13. Таны эрх ба хүсэлт

Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийн эзний эрхийг хүндэтгэж, түүнийг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Байгууллагын мэдээллийг тухайн байгууллага эзэмшинэ
Манай харилцагч байгууллага өөрийн ажилтан, дэлгүүр, захиалагчийн мэдээллийг эзэмшдэг бөгөөд Топоптин тэдний даалгавраар боловсруулдаг. Иймд ажилтны мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ эхлээд ажил олгогч байгууллагадаа гаргана уу; бид тухайн байгууллагад хүсэлтийг шийдвэрлэхэд нь туслана.

Мэдээлэл авах эрх

Бидний хадгалж буй таны хувийн мэдээллийн хуулбарыг авах

Засуулах эрх

Буруу эсвэл дутуу мэдээллээ засуулах

Устгуулах эрх

Хувийн мэдээллээ устгуулах

Шилжүүлэх эрх

Хувийн мэдээллээ бүтэцтэй, машинаар уншигдах хэлбэрээр авах

Татгалзах эрх

Тодорхой зорилгоор хувийн мэдээллээ боловсруулахаас татгалзах

# 14. Күүки ба ижил төстэй технологи

Күүки гэж юу вэ?

Күүки нь вэбсайтаас таны хөтчид хадгалуулдаг жижиг текст файл юм. Бид күүки болон хөтчийн санах ойг нэвтрэлтээ хадгалах, тохиргоогоо санахад ашигладаг; зар сурталчилгааны күүки ашигладаггүй.

Бид күүкиг юунд ашигладаг вэ?

Хамгаалалт
Нэвтрэх, бүртгүүлэх маягтыг автомат халдлагаас хамгаалах (Google reCAPTCHA)
Тохиргоо
Хэл, харагдах байдлын сонголтыг санах
Нэвтрэлт
Нэвтэрсэн төлөвийг шифрлэгдсэн, зөвхөн серверт уншигдах күүкид хадгалах
Ашиглалтын статистик
Үйлчилгээг сайжруулах зорилгоор хуудас, боломжийн ашиглалтыг өөрсдөө болон Google Analytics-аар нэгтгэн хэмжих. Энэ мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй.

# 15. Бодлогын өөрчлөлт

Хууль тогтоомж, технологи эсвэл үйлчилгээ өөрчлөгдөхөд бид энэ бодлогыг шинэчилж, хуудасны дээд хэсэгт сүүлд шинэчилсэн огноог тэмдэглэнэ.

Урьдчилан мэдэгдэх
Харилцагчийн эрх, үүрэгт нөлөөлөх чухал өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс өмнө имэйл эсвэл аппын мэдэгдлээр урьдчилан мэдэгдэнэ.

# 16. Холбоо барих

Энэхүү бодлого, мэдээллийн аюулгүй байдлын талаар асуулт, санал, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу:

Нууцлал, аюулгүй байдлын асуудлаар ажлын өдрүүдэд 24 цагийн дотор хариулна.

# Хавсралт. Нэр томьёо

Энэхүү бодлого болон Maildy платформд хэрэглэгддэг нэр томьёоны тайлбар

Үндсэн ойлголт

Хэрэглэгч

Maildy платформд бүртгэлтэй, үйлчилгээний гэрээтэй байгууллага эсвэл хувь хүн. Хэрэглэгч гэрээнд заасан боломжуудыг (имэйл, захиалагчийн жагсаалт, талбарын апп, тайлан г.м.) ашиглана.

Жишээнүүд:

  • Maildy-д бүртгэлтэй компани
  • Сарын эсвэл жилийн гэрээтэй бизнес
  • Талбарын аппаар дэлгүүрийн хэрэгжилтээ хянадаг FMCG компани

Захиалагч

Хэрэглэгчийн жагсаалтад бүртгэгдсэн, түүнээс имэйл, мэдэгдэл хүлээн авахыг зөвшөөрсөн хүн. Захиалагч нь Хэрэглэгчийн илгээсэн имэйлийг хүлээн авагч тал юм.

Жишээнүүд:

  • Компанийн мэдээллийн имэйл хүлээн авахыг зөвшөөрсөн хүн
  • Вэбсайтаас бүртгүүлсэн имэйл хаяг
  • Маркетингийн имэйлийн хүлээн авагч
Захиалагч хүссэн үедээ имэйлийн жагсаалтаас гарах (unsubscribe) эрхтэй.

Имэйл (Campaign)

Захиалагчдын жагсаалт руу илгээх имэйл. Имэйл нь зорилго, агуулга, дизайн, илгээх хуваарийг агуулна.

Жишээнүүд:

  • Сарын мэдээллийн имэйл
  • Үйлчилгээний танилцуулга
  • Хямдралын мэдээлэл

Хэмжүүр

Нээлтийн хувь (Open Rate)

Хүргэгдсэн имэйлийн хэдэн хувийг нээснийг харуулна.

(Нээгдсэн имэйл / Хүргэгдсэн имэйл) × 100%

Дарагдалтын хувь (Click Rate)

Хүргэгдсэн имэйлийн доторх холбоос, товч дээр дарсан хувь.

(Дарсан тоо / Хүргэгдсэн имэйл) × 100%

Буцах хувь (Bounce Rate)

Хүлээн авагчид хүрэлгүй буцаж ирсэн имэйлийн хувь. Hard bounce (хаяг байхгүй) болон soft bounce (түр алдаа) гэж ангилна.

  • •Hard bounce — имэйл хаяг байхгүй эсвэл хаагдсан
  • •Soft bounce — шуудангийн хайрцаг дүүрсэн, түр алдаа

Захиалга цуцлах хувь (Unsubscribe Rate)

Имэйл хүлээн авсны дараа жагсаалтаас гарсан хүлээн авагчийн хувь. Энэ хувь өндөр байвал агуулга таарахгүй эсвэл хэт олон имэйл илгээж байгааг илтгэнэ.

Хэвийн хэмжээ: 0.1%–0.5%

Техникийн нэр томьёо

API түлхүүр (API Key)

Maildy платформын API-тай холбогдоход ашиглах нууц түлхүүр. Энэ түлхүүрээр өөрийн системээс имэйл илгээх, захиалагч нэмэх зэрэг үйлдэл хийнэ.

API түлхүүрээ нууцалж, хэнтэй ч хуваалцахгүй байна уу.

Аюулгүй байдал ба баталгаажуулалт

2FA (давхар баталгаажуулалт)

Бүртгэлд нэвтрэхэд хоёр өөр төрлийн баталгаажуулалт шаарддаг аюулгүй байдлын арга. Нууц үгээс (таны мэддэг зүйл) гадна authenticator апп эсвэл имэйлээр ирэх код (таны эзэмшдэг зүйл) шаардана.

Давуу тал:

  • Нууц үг алдагдсан ч бүртгэлийг хамгаална
  • Зөвшөөрөлгүй нэвтрэлтээс сэргийлнэ
  • Орчин үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангана
Бүртгэлээ хамгаалахын тулд 2FA-г асаахыг зөвлөж байна.

TOTP (цаг хугацаанд суурилсан нэг удаагийн код)

TOTP нь 30 секунд тутамд солигддог 6 оронтой код. Кодыг таны утсан дээрх authenticator апп тохиргооны үед хуваалцсан нууц түлхүүрээр үүсгэнэ.

Хэрхэн ажилладаг:

  1. Тохиргооны үед QR кодыг authenticator аппаар уншуулна
  2. Апп 30 секунд тутамд шинэ 6 оронтой код үүсгэнэ
  3. Нэвтрэхдээ энэ кодыг оруулж хэн болохоо баталгаажуулна
  4. Код зөвхөн 30 секунд хүчинтэй

Санал болгох програмууд:

  • Google Authenticator
  • Microsoft Authenticator
  • Authy
  • TOTP дэмждэг бусад апп

OTP (нэг удаагийн код)

Зөвхөн нэг удаагийн нэвтрэлт эсвэл үйлдэлд хүчинтэй код. OTP-г ихэвчлэн имэйл, SMS эсвэл authenticator аппаар авдаг.

Төрлүүд:

  • SMS OTP — утсанд мессежээр ирэх код
  • Имэйл OTP — имэйл хаягт ирэх код
  • TOTP — authenticator аппын үүсгэсэн код
  • Техник төхөөрөмж — тусгай төхөөрөмжийн үүсгэсэн код
OTP нь хурдан хүчингүй болж, дахин ашиглах боломжгүй тул энгийн нууц үгээс илүү найдвартай.

Энэхүү тайлбар нь Maildy платформыг ашиглахад тань туслах зорилготой. Нэмэлт тайлбар хэрэгтэй бол дэмжлэгийн багтай холбогдоно уу.