Үндсэн агуулга руу шилжих

Хувилбарууд

Сүүлийн үеийн шинэчлэлтүүд болон хувилбаруудтай танилцана уу
RSS
v1.16.5AI RetailИмэйл маркетингПлатформ

Эрхийн тохиргоо, Танилцуулга тайлан, имэйл илгээх шинэ цонх, монгол загварууд

Үүрэг бүрийн эрхийг дэлгэц тус бүрээр тохируулж, Хэрэгжилтийн мэдээллээр танилцуулга тайлан зохионо. Имэйл илгээх цонх, илгээлтийн тайлан шинэчлэгдэж, монгол загварууд нэмэгдэв. Чат, гар утасны апп, хүснэгтүүд шинэ дүр төрхтэй боллоо.

✨ Шинэ боломжууд

  • Эрхийн тохиргоо: Админ үүрэг бүр юуг харах, өөрчлөх, устгахыг дэлгэц тус бүрээр нарийвчлан тохируулна. Шинэ үүргийг нэр, эрх, ажилтнуудаар нь үүсгэж, Имэйл, Viber, SMS-ийн эрхийг тус тусад нь олгох боломжтой. Хэрэглэгч

  • Танилцуулга ба тайлан: Хэрэгжилт болон бусад мэдээллээр слайд хэлбэрийн тайлан зохиож хадгалах, дэлгэцээр үзүүлэх боломжтой боллоо. Тайлангийн хуудсанд хүснэгт, Планограм, дэлгүүрийн газрын зураг оруулж, дэлгүүрээс ирсэн зургаар өмнө болон дараах байдлыг харьцуулах боломжтой.

  • Имэйл илгээх шинэ цонх: Имэйл илгээх цонхны дараалал илүү ойлгомжтой болж, илгээлт хэдэн хүнд хүрэхийг урьдчилан харах боломжтой. Илгээхээс өмнө сайжруулах шаардлагатай зүйлсийг системээс сануулж байна.

  • Илгээлтийн тайлан: Илгээлт бүр өөрийн тайлангийн хуудастай боллоо. Та хэдэн хүнд хүрсэн, хэдэн удаа нээгдсэн болон хамгийн их дарагдсан холбоосуудыг цаг хугацаагаар хянах боломжтой.

  • Монгол загварууд: Имэйл засварлагч бүхэлдээ монгол хэлээр ажиллана. «Загварын сан»-д хямдрал, мэдээллийн товхимол, семинарын урилга, тавтай морилно уу, Шинэ жил гэсэн таван монгол загвар нэмэгдлээ.

  • Чат: Чат шинэ дүр төрхтэй боллоо. Мессежийн цаг бөмбөлөг дотроо харагдах, файл карт хэлбэрээр илрэх, нөгөө хүн бичиж байгааг гурван цэгээр, уншсан эсэхийг жижиг зургаар тус тус харуулна. Чат, бичлэг, Миний сар

  • Гар утасны апп: Доод цэс шинэчлэгдэж, iPhone дээр дэлгэцийн захаас татаж буцах боломжтой боллоо. Зургийг нэг товшилтоор авч, урт тавиурыг «Панорам» горимоор авах боломжтой. Сүлжээгүй үед хадгалсан зураг болон тайлангууд дараа нь автоматаар илгээгдэнэ.

  • Хэрэгжилтийн тайлан: Тайлан нь «Илгээлтүүд» хэсэгт нээгдэж, дэлгүүр, огноо, зураг аваагүй шалтгаанаар шүүх боломжтой. Гар утсан дээр хүснэгт хэлбэрээр асуулт бүрийн оноог харах боломж бүрдлээ. Хэрэгжилтийн тайлан

  • Тусгай өрөлт: Тусгай өрөлтийн таб дэлгүүр бүрийн биелэлтийг харьцуулан харуулна. Хайх, эрэмбэлэх, дутуугаар нь шүүх боломжтой бөгөөд зураг таньсан бүтээгдэхүүнүүд тэмдэглэгээтэй нээгдэнэ.

  • Буцаалт: Хяналтын ажилтан өөрийн тайлангийн хуудаснаас буруу зургийг хасах эсвэл асуултыг дэлгүүрт буцаах боломжтой боллоо.

  • Хэвлэл захиалга ба Воблер: Хэвлэлийн захиалгыг хүсэлтээс эхлээд дэлгүүр хүлээн авах хүртэл нэг дороос удирдах боломжтой. Каталогийн хажууд «Воблер» нэмэгдэж, урамшууллын тавиурын картыг хүснэгтээс үүсгэн хэвлэлд бэлэн болгоно.

🛠 Сайжруулалтууд

  • Хүснэгтүүд дээрх хайлт, шүүлтүүр, эрэмбэ болон хуудасны тохиргоо хадгалагддаг боллоо.

  • Маягт хадгалахад дутуу мэдээллийг талбар бүрийн доор тодорхой зааж өгөх боллоо.

  • Хажуугийн цэсийн дээд хэсэгт хамгийн сүүлд нээсэн дөрвөн хуудас «Сүүлийнх» нэрээр харагдана.

  • «Хяналтын самбар»-ын үзүүлэлтийн хавтангуудыг өөрөө байрлуулж, имэйлийн графикийн өдөр дээр дарж тухайн өдрийн илгээлтийг нээх боломжтой.

  • Тусламжийн «?» товч AI туслахыг нээнэ.

  • Үнийн санал /pricing тусдаа хуудастай болж, Plus эсвэл Pro багцыг шууд сонгох боломжтой боллоо.

  • Планограмын асуултын оноог шалгалтын дүнгээс тооцох, бөглөх үед планограмын зургийг нуух тохиргоо нэмэгдлээ.

  • «Үндсэн хөрөнгө» болон «Тавиурын эзлэлт»-ийг бүсийн менежер өөрийн дэлгүүрүүдээр харах боломжтой.

  • Чатаас ажилтны картыг нээж, холбоо барих мэдээллийг нь засах боломжтой.

v1.16.0Имэйл маркетингAI RetailПлатформ

SMS илгээлт, A/B тест, хариу имэйлийн хайрцаг, Үндсэн хөрөнгийн бүртгэл нэмэгдлээ

Maildy-д SMS кампанит ажил, SMS кодоор нэвтрэх боломж нэмэгдлээ. Имэйл маркетинг A/B тест, хариу имэйлийн хайрцаг, хүргэлтийн дэлгэрэнгүйтэй болж, AI Retail-д Үндсэн хөрөнгийн бүртгэл, бүтээгдэхүүний байршлын тайлан, сарын маршрутын Excel төлөвлөлт орлоо.

✨ Шинэ боломж

  • SMS илгээлт: Maildy-аас SMS кампанит ажил илгээх боломжтой боллоо. Нэвтрэхдээ SMS кодоор хоёр шатлалт баталгаажуулалт хийж, ажилтанд нэвтрэх мэдээллийг SMS-ээр илгээнэ. Тухайн сард зарцуулсан кредитийг зориулалт бүрээр нь харж, кредитийн хүсэлтээ хуудаснаас илгээнэ. SMS нь Plus багцаас эхлэн нээгдэнэ.

  • Хариу имэйлийн хайрцаг: Кампанит ажилд ирсэн хариуг Maildy дотроос хүн тус бүрээр нь уншиж, тэндээсээ хариулна.

  • A/B тест: Илгээх цонхонд имэйлийн хувилбаруудыг хүлээн авагчдын багахан хэсэгт туршиж, илүү үр дүнтэйг нь үлдсэн хүмүүст автоматаар илгээнэ. Тест бүрийн дүнг кампанит ажлын жагсаалтаас үзнэ.

  • Хүргэлтийн дэлгэрэнгүй: Илгээлт бүрийн хүргэлтийн нэгтгэл болон буцсан шалтгааныг нэг дороос харна. Буруу бичсэн эсвэл ажиллахгүй домэйнтэй хаяг руу олноор илгээхээс автоматаар сэргийлнэ.

  • Email API: Загвар ашиглахгүйгээр имэйл илгээх боломж нэмэгдэж, Pro багц Email API ашигладаг боллоо. API түлхүүр

  • Үндсэн хөрөнгө: Дэлгүүрт байршуулсан хөргөгч, тоног төхөөрөмжийг төрөл, брэндээр нь бүртгэж, газрын зураг дээр харж, Excel-ээр татна. Хэрэгжилтийн асуултыг зөвхөн тухайн хөрөнгө бүхий дэлгүүрт харуулахаар тохируулна.

  • Байршил: Бүтээгдэхүүн эсвэл брэнд аль дэлгүүрийн тавиур дээр харагдсаныг харуулах тайлан нэмэгдлээ. Дэлгүүр дээр дарж, зураг нь аль Хэрэгжилтээс, хэзээ, хэнээс ирснийг үзнэ.

  • Сарын маршрут: Бүтэн сарын маршрутыг Excel-ээс оруулж, «Сарын маршрут»-ыг татаж авна. Бүсийн ахлах ХТ-ийн тухайн өдрийн маршрутыг «Чөлөөтэй» эсвэл «Сумын захиалга авна» гэж хаах боломжтой. «Очсон» дэлгүүр дээр дарахад тэр өдөр илгээсэн зургууд нээгдэнэ. Маршрут төлөвлөх ба хянах

  • Бүтээгдэхүүн нэгтгэх ба шошго: «Нэгтгэх» үйлдлээр давхардсан бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн харьцуулж нэгтгэнэ. «Шошгууд» хуудсанд шошгыг тоолох, нэрийг нь өөрчлөх, нэгтгэх, олноор нь устгах боломжтой.

  • Устгасан зураг: Хэрэгжилт, Нэгтгэлийн тайлангаас хассан зураг бүрийг буцаан сэргээх боломжтой боллоо.

  • Каталог: Каталогийг Excel файл, хуулж тавьсан баркод, бүтээгдэхүүний жагсаалт эсвэл өөр каталогоос үүсгэнэ. Дэлгэрэнгүй картыг нэг хуудсанд 6, 8, 9 эсвэл 12-оор байрлуулна.

  • Миний тойм: AI туслах тухайн өдрийн ажлын тойм, сануулга, сэрэмжлүүлгийг чат дотроо гаргаж, дараагийн алхмыг картаар санал болгоно. Санал болгосон үйлдэл таныг баталгаажуулсны дараа л хийгдэнэ.

  • Зураг үзэгч: Тайлан, чат, хавсралт зэрэг бүх хуудсанд зураг нэг ижил үзэгчээр нээгдэж, томруулах, эргүүлэх, дараагийн зураг руу гүйлгэх, татах боломжтой. ХТ авсан зургаа томруулж шалгаад хадгалах эсвэл дахин авна.

  • Планограм ба Дэлгүүрийн төлөвлөгөө: Ангиллын блок тавиурт эзлэх хувиа харуулж, блок бүрд доод тоо тавих боломжтой. Дэлгүүрийн төлөвлөгөөнд урт эгнээ, ангиллын блок нэмэгдэж, өөрчлөгдсөн блок бүрээр даалгавар үүснэ. Планограм бэлтгэх

🛠 Сайжруулалт

  • Имэйл илгээдэггүй байгууллага «Хяналтын самбар»-аас Хэрэгжилт, дэлгүүр, сүүлийн тайлангаа харна. Бүсийн менежерийн самбар зөвхөн өөрийн дэлгүүрүүдийг харуулна.

  • Хэрэгжилтийн PDF тайланг хугацаа, ХТ, менежер, дэлгүүрээр сонгож татна.

  • «Хэрэглээ» хуудас тухайн сарын AI хүсэлтийн тоог харуулдаг боллоо.

  • Хэрэгжилт, Нэгтгэл, QUIZ, имэйлийн гарчиг болон тайлбарыг «Туслах» товчоор бичүүлнэ.

  • Зураг аваагүй шалтгааны сонголтууд зургийн асуулт дотроо, гарчгийнх нь доор байрладаг боллоо.

  • Планограмын загварыг мөрөөс нь хуулж, тавиурын бүдүүвчийг жагсаалтаас харна.

  • Чатын өрөөний дэвсгэр зургийг сонгоход бүх гишүүнд харагдана.

  • Тусгай сервертэй багцын хэрэглэгч SMTP нэвтрэх эрхээ хуудаснаас өөрөө үүсгэнэ.

  • API түлхүүрээр хийсэн дуудлага хандалтын түүхэнд «API дуудлага» нэрээр бичигдэнэ.

🐛 Засвар

  • Нэвтрээгүй үедээ нээсэн холбоос нэвтэрсний дараа тухайн хуудсаа шууд нээдэг боллоо.

  • Хүргэлтийн жагсаалтын төлөвийн шүүлтүүрт «Хүлээгдэж байна» нэмэгдлээ.

  • Нэвтрэх мэдээллийн SMS нэг мессежид багтдаг боллоо.

v1.15.5AI RetailПлатформ

Каталог ажилтны апп-д нээгдэж, AI туслах баримт, үнэ хайдаг боллоо.

Каталогийг апп-аас PDF татаж, QR кодоор хуваалцана. AI туслах бүтээгдэхүүний үнэ, шинжилгээний бичиг болон бусад баримтыг асуултаар гаргаж өгөх боломжтой.

Бид ажилтнуудын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх шинэ боломжуудыг нэмлээ. Одоо худалдааны төлөөлөгч, бүсийн менежерүүд бүтээгдэхүүний каталогийг апп-аараа дамжуулан бүрэн ашиглах, AI туслахаас хэрэгцээт баримт болон мэдээллээ шуурхай авах боломжтой боллоо.

✨ Шинэ боломжууд

  • Каталог ажилтны апп-д: Админууд бүтээгдэхүүний каталогийг тодорхой үүрэг бүхий ажилтнуудад зориулан нээж өгөх боломжтой боллоо. Ажилтнууд апп-ын «Каталог» хэсгээс каталогийг үзэх, PDF хэлбэрээр татаж авах, QR кодоор дэлгүүрт хуваалцах эсвэл Viber зэрэг апп-аар холбоосыг илгээх боломжтой.

  • AI туслах каталог хайж өгнө: Та AI туслахаас «Каталоги авъя» гэж асуухад холбогдох каталогийг нээх, татаж авах эсвэл хуваалцах сонголт бүхий картаар шууд гаргаж өгнө.

  • Бүтээгдэхүүний үнэ тодруулах: AI туслахаас бүс бүрийн үнийг ялгаатайгаар асууж мэдэх боломжтой боллоо. Жишээ нь: «Цэвэр сүү 1л баруун бүсийн үнэ хэд вэ?» гэсэн асуултад тухайн бүсийн каталогид буй үнийг шууд хариулна.

  • Баримт бичиг хайх: Шинжилгээний бичиг, заавар зэрэг «Мэдлэгийн сан»-д буй файлуудыг AI туслахаас асууж шууд татах боломжтой. Ажилтан өөрийн эрхийн хүрээнд нээлттэй баримтуудыг харах эрхтэй.

  • Маршрут ба мэдээлэл: Худалдааны төлөөлөгч өөрийн тухайн өдрийн Маршрут болон ажилтны кодоо AI туслахаас асууж тодруулах боломжтой боллоо.

🛠 Сайжруулалт

  • AI туслах нь Хэрэгжилтийг нэрээр нь таньж, асуултын дагуу хариулт өгөхөд илүү оновчтой боллоо.

  • Системийн хүснэгтүүдэд хайлт хийх, шүүлтүүр ашиглахад хялбар болгож, хайлтыг аль ч баганаар хийх боломжтой болголоо.

  • Дэлгүүрийн жагсаалтад тухайн дэлгүүрийг хариуцсан бүх төлөөлөгчийн нэр ХТ баганад харагддаг боллоо.

  • Апп-ын нүүр хуудасны ачаалах хурдыг гар утасны хэрэглэгчдэд зориулан сайжрууллаа.

v1.15.0AI RetailПлатформ

Шинэ дизайн, Планограм ба Хэрэгжилтийн шинэ боломжууд

Maildy шинэ дүр төрхтэй боллоо. Планограм блок төлөвлөгөө, хэрэгжилтийн буцаалт, олон давхар дэлгүүрийн төлөвлөгөө, каталогийн QR код ашиглах боломжтой боллоо.

Шинэ дизайн, Планограм ба Хэрэгжилтийн шинэ боломжууд

Аравдугаар сарын шинэчлэл: Шинэ дүр төрх, Планограм болон Хэрэгжилтийн шинэ боломжууд

Maildy платформын интерфейсийг илүү хялбар, ойлгомжтой загварт шилжүүллээ. Хажуугийн цэсийг эвхэж багасгах боломжтой болсноор ажлын талбарыг илүү үр дүнтэй ашиглах боломж бүрдэв.

✨ Шинэ боломжууд

  • Планограм: «Блок төлөвлөгөө» функцээр тавиурын зураг эсвэл дүрмийн дагуу ангиллын блокуудыг автоматаар үүсгэх боломжтой боллоо. Excel-ээс борлуулалтын мэдээлэл оруулж, блокийн хуваарилалтыг оновчлох боломжтой. Планограм бэлтгэх

  • Планограм нийцэл: Аль дэлгүүрт ангиллын блок зөрчилтэй байгааг шууд харах тайлан нэмэгдлээ. Планограм нийцэл

  • Шалгах ба батлах: Хяналтын ажилтан асуулгыг тайлбартай буцаах, зураг оруулах боломжгүй тохиолдолд шалтгааныг сонгох боломжтой боллоо. Шалгах ба батлах

  • Дэлгүүрийн төлөвлөгөө: Олон давхар бүхий дэлгүүрийн зураглал үүсгэх, бүтээгдэхүүн хайх, байрлалын өөрчлөлтийг тавиураар нь даалгавар болгон оноох боломжтой.

  • Хэрэгжилт: Даалгаврын «Эхлэх огноо»-г тохируулснаар тухайн хугацаа хүртэл дэлгүүрт даалгавар харагдахгүй.

  • Давхар хариуцах: Хамтран ажиллагсдынхаа дэлгүүрийг давхар хариуцаж, оноолтын түүхийг сэргээх боломжтой боллоо.

  • Маршрут: Маршрут төлөвлөхөд давхцал үүсэхгүй байхаар тохируулагдлаа.

  • Сүлжээгүй горим: Интернэтгүй орчинд хийсэн даалгавар утсанд хадгалагдаж, сүлжээ оронгуут автоматаар илгээгдэнэ.

🛠 Сайжруулалт

  • Нүүр хуудас, Блог, Viber, Сэтгүүлийн хуудсуудын ачаалах хурдыг нэмэгдүүллээ.

  • Хэрэгжилтийн лог болон дэлгүүр сонгогч хэсгийн шүүлтүүр, хайлтын ажиллагааг сайжрууллаа.

  • Дэлгүүрийн маягтад байршил сонгохдоо газрын зургийг ашиглах боломжтой боллоо.

v1.14.0AI RetailИмэйл маркетингПлатформ

Чат, санал асуулга, сэтгүүл, каталог, бичих туслах нэмэгдлээ.

Чат, санал асуулга, сэтгүүл, каталог, даалгавар, бичих туслах нэмэгдлээ. Бүх дэлгэцийн бичвэрийг монгол хэл рүү хөрвүүллээ.

Чат, санал асуулга, сэтгүүл, каталог, бичих туслах нэмэгдлээ.

Есдүгээр сарын шинэчлэлтээр Maildy платформ харилцааны цогц хэрэгсэл болж өргөжлөө. Ажилтнууд хоорондоо чатлах, даалгавар гүйцэтгэх, санал асуулгад оролцох боломжтой болсон бол дэлгэцийн бүх бичвэрийг монгол хэлээр оновчилноор засав.

✨ Шинэ боломж

  • Чат: Дуут болон дүрсэн дуудлага, дэлгэц хуваалцах, мессеж засах, буцаах, файл болон дуут мессеж илгээх боломжтой мессенжер нэмэгдлээ. Дэлгэрэнгүй

  • Ажилтнуудад мессеж: Ажилтнуудад хуваарийн дагуу эсвэл нэг дор мессеж илгээх боломжтой боллоо. Дэлгэрэнгүй

  • Шууд санал асуулга: Слайд хэлбэрийн санал асуулгыг хуваарьтайгаар эсвэл шууд явуулах боломжтой. Дэлгэрэнгүй

  • Сэтгүүл: PDF сэтгүүл унших, уншигчийн идэвхийг хянах, бүтээгдэхүүний код хуулах боломж нэмэгдлээ.

  • Каталог: Бүтээгдэхүүний каталог үүсгэх, үнэ засах, онлайн эсвэл PDF хэлбэрээр нийтлэх боломжтой.

  • Даалгавар: Даалгавар оноох, дамжуулах, биелэлтийг дүгнэх, сануулах систем нэмэгдлээ. Дэлгэрэнгүй

  • Тавиурын автомат шалгалт: Зураг ашиглан үнэ, урамшуулал, бэлэн байдлыг шалгах боломж нэмэгдлээ.

  • Маршрут: Газрын зураг дээр маршрут хянах, дэлгүүрийн зургийг цаг хугацаагаар буцаан үзэх боломжтой.

  • Хэрэгжилт: Ажилтны нэрээр асуулт оноох, ээлжийн ахлах томилох, байршлаар хязгаарлан нэвтрэх боломжтой.

  • Хүмүүс: Дэлгүүр түр шилжүүлэх, бүсийн менежер томилох, QR эсвэл SMS-ээр нэвтрэх эрх илгээх боломж нэмэгдлээ.

  • Имэйл маркетинг: Загварын сан ашиглах, автоматжуулалтын дүрэм үүсгэх, захиалагчдын идэвхийг хянах шүүлтүүр нэмэгдлээ.

  • Платформ: Текст сайжруулах туслах, Windows десктоп апп суулгах болон Google-ээр нэвтрэх боломжтой боллоо.

  • Тусламж: Заавар үнэлэх болон чатаар шууд дэмжлэг авах боломжтой.

🛠 Сайжруулалт

  • Дэлгэцийн бичвэр, огноо, товчлууруудын нэршлийг илүү ойлгомжтой болгосон.

  • Огноо, цаг сонгох цонхыг нэгдсэн стандарттай болгов.

  • Хэрэгжилтийн тайланд дутуу дэлгүүрүүдийг тодорхой харуулах боллоо.

  • Байгууллагын модулиудын хандах эрхийг шатлалаар ангилав.

  • Viber мессеж илгээхэд амжилтгүй болсон тохиолдолд кредитийг буцаан олгодог боллоо.

v1.13.0AI RetailПлатформ

Хэрэгжилтийн тайлан шинэчлэгдэж, планограм болон апп-д боломж нэмэгдлээ.

Хэрэгжилтийн тайлан сайжирч, Планограмд бүтээгдэхүүн танилт нэмэгдлээ. Апп-д Өнөөдөр, бичлэг, тэмдэглэл хэсгүүд шинээр орлоо.

Хэрэгжилтийн тайлан шинэчлэгдэж, планограм болон апп-д боломж нэмэгдлээ.

✨ Шинэ боломжууд

  • Хэрэгжилтийн тайлан: Тайлангийн бүтцийг шинэчилж, дэлгүүр болон бүтээгдэхүүний мэдээллийг долоо хоногоор шүүж, Excel рүү татах боломжтой боллоо. Дэлгэрэнгүй

  • Дэлгүүр 360: Нэг дэлгүүрийн гүйцэтгэлийг нэг хуудсанд нэгтгэн харж, үе шатуудыг харьцуулах боломжтой боллоо.

  • Планограм: Планограм дээрх бүтээгдэхүүний танигдсан байдлыг нэг товшилтоор засах боломжтой. Дэлгэрэнгүй

  • Шинэ бүтээгдэхүүний хяналт: Долоо хоног бүрийн шинэ бүтээгдэхүүний зургийг бүртгэх самбар нэмэгдлээ.

  • Дэлгүүрийн карт: «Төгс дэлгүүр» хэсгээс тавиур хариуцсан ажилтан болон бүсийн менежерийн мэдээллийг харах боломжтой.

  • Маршрут төлөвлөлт: Маршрутыг тодорхой гаригт давтахаар төлөвлөх, гүйцэтгэлээр эрэмбэлэх, хиймэл дагуулын зурагтай хослуулан харах боломж нэмэгдлээ. Ажилтан тус бүрээр Excel экспорт хийх боломжтой. Дэлгэрэнгүй

  • Апп-ын тохиргоо: Апп доторх «Өнөөдөр» дэлгэцээр ажлаа төлөвлөж, «Бодол» хэсэгт тэмдэглэл үлдээх, бичлэг үзэх боломжтой. Дэлгэрэнгүй

  • Хэрэглэгчийн удирдлага: Ажилтны мэдээллийг Excel-ээр импортлох, экспортлох боломжтой боллоо.

  • Платформ: Гэрээт харилцагчид нэхэмжлэх болон и-баримтаа системээс татаж авах, мэдэгдлийн тохиргоогоо удирдах боломжтой.

🛠 Сайжруулалт

  • Хэрэгжилтийн үр дүнг гар утасны апп дээр ойлгомжтой карт хэлбэрээр нэгтгэн харуулах боллоо.

  • Имэйл маркетингийн бүртгэлээс «Судалгаа»-г шууд нээж, тавиурын заавар харах боломжтой болов.

  • Видео бичлэгийн чанар сүлжээний хурднаас хамааран автоматаар тохируулагдана.

v1.12.0AI RetailИмэйл маркетингПлатформ

Ажлын урсгал, маршрут, тавиур болон өдөр тутмын хяналт сайжирлаа.

Баг удирдах, маршрут төлөвлөх, тавиур зураглах шинэ боломжууд нэмэгдлээ. Апп-д Өнөөдөр, Миний сар, Тэргүүлэгчид, мэдээний сэтгэгдэл хэсэг шинээр орлоо.

Ажлын урсгал, маршрут, тавиур болон өдөр тутмын хяналт сайжирлаа.

Наймдугаар сарын шинэчлэлтээр баг удирдлага, маршрут төлөвлөлт, тавиур зураглал болон имэйл маркетингийн функцууд өргөжлөө.

✨ Шинэ боломж

  • Багийн удирдлага: Үүрэг оноох, дэлгүүр хуваарилах, нууц үг SMS-ээр илгээх, нэвтрэх эрхийг удирдах боломжтой боллоо. Хэрэглэгч

  • Маршрут төлөвлөлт: Давтагдах маршрут, өдрийн самбар, туулсан зам, зарцуулсан хугацаагаа хянах боломжтой. Маршрут төлөвлөх ба хянах

  • Тавиур зураглах: Урт тавиурын олон зургийг нэгтгэн дүгнэх, үнийн шошго тулгах, хөргөгчийн шалгалт хийх боломж бүрдлээ. Тавиур зураглах

  • Дэлгүүрийн газрын зураг: Хэмжүүр, дулааны зураг, бүс нутгийн шүүлтүүр нэмэгдэж, газрын зургаас шууд чатлах боломжтой боллоо.

  • Дэлгүүрийн төлөвлөгөө: Тавилга чирж байрлуулах, 3D харагдац, планограм болон промо тэмдэглэгээг ашиглах боломжтой.

  • Каталог: Бүтээгдэхүүний каталогийг PDF-ээр гаргах, Excel-ээр үнэ болон брэнд импорт/экспортлох боломжтой.

  • Апп: «Өнөөдөр», «Тэргүүлэгчид», «Шилдэг тавиур» зэрэг шинэ цэсүүд, мэдээнд реакц үлдээх, профайл зураг солих функц нэмэгдлээ.

  • Мэдлэгийн сан: Баримт бичигт суурилсан AI туслах нэвтэрлээ.

  • Дэлгүүрийн ажилтан: Утас болон PIN кодоор нэвтрэх боломжтой. Дэлгүүрийн ажилтан

  • Имэйл маркетинг: Брэндийн багц, урьдчилсан текст, имэйлийн загварын сан, [currentYear] таг болон бүртгэлийн сайжруулсан маягт нэмэгдлээ.

  • Платформ: Апп тохиргоо (өнгө, боломжуудын унтраалга), видео заавар, QR холбоос болон цэс өөрчлөх боломжтой боллоо. Апп тохиргоо

🛠 Сайжруулалт

  • Хэрэгжилтийн хариулт автоматаар хадгалагддаг боллоо.

  • Хүснэгтийн хайлт сайжирч, мэдэгдлийн үгс товч, тодорхой боллоо.

  • Апп шинэ хувилбар гармагц автоматаар шинэчлэгддэг болсон.

v1.11.0AI RetailViberПлатформ

Гар утасны апп, планограм нийцлийн тайлан ба Төгс дэлгүүр

FMCG-ийн гар утасны апп (чат, мэдээ, мэдэгдэл), планограм нийцлийн тайлан, Төгс дэлгүүрийн оноо шинээр нэмэгдлээ.

Гар утасны апп, планограм нийцлийн тайлан ба Төгс дэлгүүр

Долдугаар сарын шинэчлэлт: талбарын багт зориулсан гар утасны апп, планограм нийцлийн тайлан болон Төгс дэлгүүрийн онооны систем.

✨ Шинэ боломж

  • Гар утасны апп: Мэдээний самбар, мэдэгдэл, хавсралт бүхий дотоод чат, байгууллагын өнгөөр тохируулах боломж. Апп суулгах ба нэвтрэх

  • Планограм нийцэл: Зураг дээр таарсан болон таараагүй бүтээгдэхүүнийг өнгөөр ялган харуулах тайлан. Планограм нийцэл

  • Төгс дэлгүүр: Салбарын жинлэсэн оноо, түүх, шүүлтүүр болон засварын даалгаврын удирдлага. Төгс дэлгүүр

  • Хэрэгжилт: AI оноо, зургийн асуултад олон зураг хавсаргах, бүгдийг дахин үнэлэх боломж.

  • Промо хэрэгжилт: Календарь дээр суурилсан хяналт болон AI шалгалт.

  • Тохиргоо: Талбарын албан тушаалын нэршлийг өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх боломж.

  • Viber: Байгууллага бүр өөрийн гэсэн Viber илгээгч бүртгэлтэй боллоо.

  • Платформ: Файлыг аюулгүй холбоосоор хуваалцах, хэн татсаныг хянах боломж.

🛠 Сайжруулалт

  • Хэрэгжилт: Өгөгдөл хадгалалтыг автоматаар хийж, салбар хоорондын мэдээлэл холигдох эрсдэлийг арилгалаа.

  • Удирдлага: Хэрэгжилтийн үр дүн, зургийг зөвхөн харах горимоор үзэх боломжтой боллоо.

  • Таних загвар: Бүтээгдэхүүний гүйцэтгэл, зөвлөмжийг илүү тодорхой харуулдаг боллоо.

v1.10.0AI RetailViberПлатформ

Дэлгүүрийн газрын зураг, салбарын сэрэмжлүүлэг ба 30 асуулттай Нэгтгэл

Салбаруудаа газрын зураг дээрээс хянах, хэрэгжилтийн үр дүнг PDF-ээр татах боломжтой боллоо. Мөн Нэгтгэлийн асуултын тоог 30 хүртэл нэмэгдүүлсэн.

Дэлгүүрийн газрын зураг, салбарын сэрэмжлүүлэг ба 30 асуулттай Нэгтгэл

✨ Шинэ боломжууд

  • Дэлгүүрийн газрын зураг: Салбаруудын байршлыг газрын зураг дээрээс харж, хэрэгжилтийн төлөв болон сүүлийн үеийн идэвхийг хянах боломжтой боллоо.

  • Салбарын сэрэмжлүүлэг: Салбарын гүйцэтгэлийн талаарх сэрэмжлүүлгийг илгээх, түүхийг харах, хүлээн авагчдыг хялбар шүүж сонгох боломж нэмэгдлээ. Дэлгэрэнгүйг Мэдэгдэл ба даалгавар хуудаснаас үзнэ үү.

  • Нэгтгэл: Нэгтгэлд 30 хүртэлх асуулт оруулах боломжтой болж, захиалагч бүртгэх үед 50 хүртэлх шошго ашиглах боломжтой боллоо.

  • Дэлгүүр сонголт: Ажилтнууд дэлгүүрээ гараар сонгохоос гадна GPS байршлаар хамгийн ойр байрлах дэлгүүрийг системээс санал болгодог боллоо. Дэлгэрэнгүйг Дэлгүүрээ сонгох хуудаснаас үзнэ үү.

  • Хэрэгжилтийн тайлан: Хэрэгжилтийн үр дүнг зурагтай нь хамт PDF хэлбэрээр экспортлох боломжтой боллоо.

  • Viber мессеж: Viber ашиглан видео мессеж илгээх боломжтой боллоо.

🛠 Сайжруулалт

  • Хэрэгжилт удирдах эрх болон цэсийн тохиргоог хэрэглэгчийн албан тушаалд нийцүүлэн нарийсгалаа.

  • Төлөгдөөгүй нэхэмжлэхийн мэдэгдлийг илүү тодорхой болголоо.

v1.9.0ПлатформИмэйл маркетингAI Retail

Google-ээр нэвтрэх, имэйлээр хоёр шатлалт баталгаажуулалт ба PDF нэхэмжлэх

Google бүртгэлээр нэг товшилтоор нэвтэрч, имэйлээр ирэх кодоор бүртгэлээ хамгаална. PDF нэхэмжлэх, шинэ төлбөрийн хуудас, багцаар нээгдэх боломжууд.

Google-ээр нэвтрэх, имэйлээр хоёр шатлалт баталгаажуулалт ба PDF нэхэмжлэх

Тавдугаар сарын хувилбар бүртгэл, нэвтрэлт, төлбөрийг илүү аюулгүй, ойлгомжтой болгосон.

✨ Шинэ боломж

  • Платформ: Google бүртгэлээр нэвтрэх, бүртгүүлэх.

  • Платформ: Имэйлээр ирэх кодоор хоёр шатлалт баталгаажуулалт (2FA); OTP имэйлийн өнгө, лого тохируулах.

  • Платформ: Нэхэмжлэхийг PDF-ээр татах; төлбөрийн хуудас шинэчлэгдэж, төлбөрийн төлөвийг шууд харуулна.

  • Платформ: Тохиргоонд төлбөрийн имэйл, хаяг; багц дээшлүүлэх/бууруулах урсгал.

  • Платформ: Шударга хэрэглээний бодлого хуудас; шинэ хэрэглэгчдэд танилцуулга видео.

  • Имэйл маркетинг: Баталгаажуулах имэйлийн загварыг хэлээр солих, шууд урьдчилан харах.

  • Имэйл маркетинг: Захиалагч нэмэх маягт мөр дотроо; имэйлийн статистикт эх сурвалж.

  • AI Retail: Бүтээгдэхүүнийг Excel-ээс импортлоход нэр эсвэл баркодоор таарвал шинэчилнэ; бүтээгдэхүүн устгах.

🛠 Сайжруулалт

  • Платформ: Багцаас хамаарч боломжууд нээгдэж, шаардлагатай үед дээшлүүлэх санал гарна.

  • Платформ: Баримт бичиг ба нүүр хуудасны хайлт хурдан боллоо; нийтийн бүртгэлийн хуудсанд хэлний сонголт.

v1.8.0Имэйл маркетингAI RetailПлатформ

AI туслахууд, төлбөрийн шинэ систем ба дэлгүүрийн даалгавар

Кампанит ажил үүсгэх, автоматжуулалт зохиох, гүйцэтгэл хянах AI туслахууд; төлбөр, нэхэмжлэх, QPay, промо кодын бүрэн шинэчлэл; дэлгүүрийн даалгаврын хуудас.

AI туслахууд, төлбөрийн шинэ систем ба дэлгүүрийн даалгавар

Дөрөвдүгээр сард Maildy платформ дээр имэйл маркетингийн ажлыг хялбарчлах AI туслахууд нэмэгдэж, төлбөр тооцооны систем шинэчлэгдлээ. Мөн дэлгүүрийн үйл ажиллагааг хянах шинэ боломжууд нэвтэрлээ.

✨ Шинэ боломж

  • Имэйл маркетинг: AI туслахын тусламжтай кампанит ажил үүсгэх, автоматжуулалт хийх, үр дүнг хянах, судалгаанд дүн шинжилгээ хийх боломжтой боллоо. Та AI-ийн өгсөн хариулт бүрд санал хүсэлтээ үлдээх боломжтой.

  • Имэйл маркетинг: Бэлэн HTML имэйл загвараа оруулахад AI-аар засварлан загвар болгон хөрвүүлэх, илгээхийн өмнө алдааг шалгах боломжтой боллоо.

  • Имэйл маркетинг: Хуваалцсан багцын хэрэглэгчдэд илгээлтийн дэд домэйныг автоматаар олгож, домэйн болон имэйлийн тохиргоог нэг дороос удирдах боломж бүрдэв.

  • Retail: Дэлгүүрийн Даалгавар удирдах самбар нэмэгдлээ. Та ажилтнууддаа зурагтай даалгавар өгч, биелэлтийг нь хянах боломжтой. Даалгавар өгөх ба биелүүлэх заавар

  • Төлбөрийн систем: Төлбөрийн шинэ системээр багцын үнэ, хэрэглээний хязгаар, нэхэмжлэх, QPay төлбөр, промо кодыг удирдах боломжтой боллоо. Багц солиход үлдэгдэл хоногоор нь тооцно.

  • Аюулгүй байдал: Нууц үг солих хуудас шинэчлэгдэж, нууц үгийн шаардлага болон хүч чадлын заагч нэмэгдлээ.

🛠 Сайжруулалт

  • Имэйл маркетинг: Самбарт нийт хүргэгдсэн имэйлийн тоог харуулах боллоо. Гарчиггүй имэйл спам гэж үзэгдэх эрсдэлийг бууруулсан.

  • Платформ: Нэвтрэх OTP имэйл дээр тухайн хүсэлт илгээсэн төхөөрөмжийн хаяг, цаг болон холбоо барих мэдээллийг тодорхой харуулдаг боллоо.

  • Платформ: Нүүр хуудас бараан горимд (dark mode) тохирч, бүртгэлийн хуудасны харагдац шинэчлэгдлээ.

  • Платформ: Захиалагчдын мэдээллийг системд импортлох үед дэлгүүрийн код зөв эсэхийг илүү нарийвчлалтай шалгадаг боллоо.

v1.7.0ViberИмэйл маркетингAI RetailПлатформ

Viber Business мессеж, имэйлийн лог ба планограм зохиогч

Viber Business мессежийг Maildy-ээс шууд илгээж, хүргэлт, товшилтыг нь тайлангаар харна. Имэйлийн дэлгэрэнгүй лог, SMTP тохиргоо, планограм зохиогч нэмэгдлээ.

✨ Шинэ боломж

  • Viber Business: Viber Business Account-ийн хүсэлтийг Maildy-ээр дамжуулан илгээж баталгаажуулах, мессеж илгээх боломжтой боллоо. Та кампанит ажлыг төлөвлөн илгээх, тестээр шалгах, товчны холбоос дээрх товшилтыг хянах, илгээсэн мессеж бүрийн кредит зарцуулалтыг тохиргооноос харах боломжтой.

  • Viber Business: Хүргэлтийн тайлангаас мессеж хүрсэн, уншсан, хугацаа дууссан төлөв, хамгийн идэвхтэй цаг хугацаа болон дугаарын урсгалын дэлгэрэнгүйг харах боломжтой.

  • Имэйл маркетинг: Имэйл илгээлтийн түүхийг сүүлийн 7 хоногоор шүүж харах, өөрийн SMTP сервер холбож тохиргоогоо турших боломжтой.

  • Имэйл маркетинг: Мессежийн жагсаалт дахь хүргэлтийн төлөв автоматаар шинэчлэгдэнэ. Мөн хувийн домэйн нэмэх, баталгаажуулах цэс болон имэйл дотор [timezone] таг ашиглах боломж нэмэгдлээ.

  • Планограм: Загвараас шинээр үүсгэх, тавиурын өнгө, хугацаа, төрөл, шошго тохируулах болон Excel-ээс импортлох, PDF/Excel-ээр экспортлох боломжтой. Планограм бэлтгэх заавар

  • Планограм: Планограм засах эрхийг удирдах, батлагдсан үед хариуцсан хүмүүст имэйл мэдэгдэл илгээх тохиргоо нэмэгдлээ.

  • Бүтээгдэхүүний удирдлага: Бүтээгдэхүүнд 3-р түвшний ангилал, PLU код, гүний хэмжээ нэмэгдэж, Excel экспортод гаргах боломжтой.

  • Платформ: Хогийн сав цэсээр устгасан захиалагчдыг сэргээх болон бүрмөсөн устгах боломжтой.

  • Платформ: Имэйлийн текст, гарчгийн санаа болон загварын санал авах AI туслах шинэчлэгдлээ.

🛠 Сайжруулалт

  • Платформ: Нүүр хуудас болон нэвтрэх хуудасны ачаалах хурдыг нэмэгдүүллээ.

  • Платформ: Утасны дугаарын олон улсын форматыг дэмжиж, баталгаажуулах мессежүүдийг илүү ойлгомжтой болгов.

  • Платформ: Шинэ хэрэглэгчийн танилцуулга урсгалыг шинэчилж, OTP код дахин авах боломж нэмэв.

  • Платформ: Захиалагч устгах үед баталгаажуулах цонх гарах бөгөөд олон захиалагчийг арын горимд устгах боломжтой боллоо.

  • Хэрэгжилт: Идэвхжүүлэх/зогсоох унтраалга, ангиллаар бүлэглэх, бичсэн хариулт автоматаар хадгалагдах боломж нэмэгдлээ

v1.6.0

Имэйл илгээлт болон бүртгэлийн аюулгүй байдлын шинэчлэл

Имэйлийн хүргэлт болон нээлтийн мэдээлэл илүү нарийвчлалтай харагддаг боллоо. Бүртгэлээ имэйлээр сэргээх боломжтой болж, хуудасны ачаалах хурд нэмэгдсэн.

имэйлүүдийн нээлт болон хүргэлтийн статус илүү нарийвчлалтай болж, бодит цагт шинэчлэгддэг боллоо.

Дараах сайжруулалтууд хийгдсэн:

  • Захиалагч импортын түүхийн алдааг зассан

  • Дуусгавар болсон тайлангийн имэйлийн алдааг зассан

  • Бүртгэл хаагдсан тохиолдолд хэрэглэгч өөрөө имэйлээр баталгаажуулан сэргээх боломжтй болсон

  • Имэйл хаягийн хүчинтэй байдлын шалгалтыг сайжруулав

  • Хуудасны ачаалах хурд сайжруулсан

  • Монгол болон англи хэл дээрх зарим орчуулгыг шинэчлэв

  • Бусад жижиг сайжруулалтууд хийгдсэн

v1.5.0

Viber мессэж хуудас шинэчлэгдлээ

New Feature

Viber мессэж хуудас шинэчлэгдлээ
Viber Message явуулах хүсэлт илгээх, тайлан статистик харах, дэлгэрэнгүй лог шалгах зэрэг бүх төрлийн мэдээллийг нэг газраас авах боломжтой болсон.