Үндсэн агуулга руу шилжих
Масс имэйл

Олон мянган хүнд масс имэйл нэг дор илгээнэ

Жагсаалтаа оруулж, имэйлээ бэлдээд илгээх цагаа товлоно. Масс мэйл бүрийн хүргэлт, нээлт, даралтыг тайлангаас харна.

Масс имэйл илгээхэд хэрэгтэй бүхэн

Жагсаалт оруулах
Имэйл хаягуудаа CSV эсвэл XLSX файлаас оруулна, эсвэл бүртгэлийн формоор цуглуулна.
Имэйл бэлдэх
Бэлэн загвар сонгож, чирээд тавих угсрагчаар имэйлээ код бичихгүйгээр бэлдэнэ.
Нэрээр нь хандах
Хүлээн авагч бүрийн нэр, мэдээлэл имэйлд автоматаар орно.
Товлон илгээх
Шууд илгээнэ, эсвэл илгээх өдөр, цагаа урьдчилан товлоно.
Өөрийн домэйн
Домэйн нэрээ баталгаажуулаад имэйлээ байгууллагынхаа хаягаас илгээнэ.
Тайлан
Хэдэн имэйл хүргэгдсэн, хэн нээсэн, аль холбоосыг дарсныг илгээлт бүрээр харна.

Масс имэйлийн тухай асуулт, хариулт

Масс имэйл гэж юу вэ?
Масс имэйл (масс мэйл, англиар mass email, bulk email) гэдэг нь нэг имэйлийг олон хүлээн авагчид нэг дор илгээхийг хэлнэ. Мэдээллийн товхимол, урамшууллын мэдэгдэл, арга хэмжээний урилгыг ихэвчлэн ингэж илгээдэг.
Gmail, Outlook-оос олон хүнд имэйл илгээхээс юугаараа ялгаатай вэ?
Хувийн шуудангаас олон хүнд зэрэг илгээхэд өдрийн хязгаарт тулж, имэйл спам хавтас руу орох нь элбэг. Maildy имэйлийг хүлээн авагч бүрд тус тусад нь, захиалгаас гарах холбоостой илгээж, хүргэлт, нээлтийг тайланд харуулна.
Масс имэйл илгээх үнэ хэд вэ?
Үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ. Түүнээс их бол төлбөртэй багц сард ₮60,000-аас эхэлнэ.
Хэнд масс имэйл илгээж болох вэ?
Танаас имэйл авахыг зөвшөөрсөн, таны өөрийн цуглуулсан харилцагчдад илгээнэ. Maildy хаягийн жагсаалт зардаггүй, өгдөггүй. Худалдаж авсан жагсаалтад илгээвэл имэйл спамд орж, домэйны нэр хүнд унадаг тул зөвшөөрөхгүй.

Бүртгүүлээд эхний масс имэйлээ илгээгээрэй