Үйлчилгээний нөхцөл
Мэйлди имэйл маркетинг платформ болон холбогдох үйлчилгээг ашиглахтай холбоотой таны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон болно.
Агуулга
# Ерөнхий агуулга
Үйлчилгээний нөхцөл ("Нөхцөл") нь Мэйлди имэйл маркетинг платформ болон холбогдох үйлчилгээг ашиглахтай холбоотой та болон Топоптин ХХК-ийн хоорондын хууль ёсны гэрээ юм.
# Нөхцөл хүлээн зөвшөөрөх
Бүртгэл үүсгэх эсвэл Мэйлди имэйл маркетингийн үйлчилгээг ашиглахдаа та эдгээр Нөхцөлийг уншиж, ойлгож, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна.
Эрх бүхий байх шаардлагууд
- Манай үйлчилгээг ашиглахын тулд хамгийн багадаа 18 настай байх ёстой
- Хууль ёсны гэрээ байгуулах хуулийн эрх чадалтай байх
- Хуулиар манай үйлчилгээг ашиглахыг хориглоогүй байх
- Бүртгэлийн үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх
# Бүртгэл үүсгэх ба аюулгүй байдал
Мэйлди үйлчилгээг ашиглахын тулд бүртгэл үүсгэж, түүний аюулгүй байдлыг хангах ёстой.
Бүртгэл үүсгэх
- Үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх
- Имэйл хаяг, таних тэмдгээ баталгаажуулах
- Нэвтрэх мэдээллийн аюулгүй байдлыг хангах
Бүртгэлийн аюулгүй байдал
- Нууц үгээ нууцлаж, найдвартай байлгах
- Таны бүртгэл дэх бүх үйлдэлд та хариуцлага хүлээнэ
- Зөвшөөрөлгүй хандалт гарвал нэн даруй мэдэгдэх
# Үйлчилгээний багц
Мэйлди нь имэйл маркетингийн автоматжуулалтын шийдлүүдийг агуулсан програм хангамж болон 3 төрлийн үйлчилгээний багцыг санал болгодог:
Имэйл кампанит ажил (Broadcast)
Имэйл маркетингийн кампанит ажил үүсгэх, илгээх, удирдах, дэлгэрэнгүй тайлан
Үйлчлүүлэгчийн жагсаалт
Үйлчлүүлэгчийн жагсаалт үүсгэх, удирдах, санал асуулга (Survey Builder)
Follow-Up Series ба тайлан
Автомат имэйл дараалал тохируулах, кампанит ажлын дүн шинжилгээ хийх
Dedicated IP болон домэйн тохиргоо
Custom Domain Setup (DKIM, SPF, RP), Dedicated IP хаяг
# Гэрээний үнэ ба төлбөрийн нөхцөл
Үйлчилгээний үнэ нь сонгосон багц болон хэрэглэгчийн тооноос хамаарна.
Үйлчилгээний төлбөр
- Төлбөр нь сар бүр эсвэл жилийн эхэнд сонгосон багц, хэрэглэгчийн тооны дагуу тооцогдоно
- Төлбөрийг нэхэмжлэх, баримт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шилжүүлэх
- 30 хоногийн урьдчилсан мэдэгдэлтэйгээр багц болон төлбөр өөрчлөх боломжтой
- Хуулиар заасанаас бусад тохиолдолд төлбөр буцаахгүй
# Нууц хадгалах, зохиогчийн эрх
Талууд гэрээний хүрээнд бизнесийн болон бусад нууцад хамаарах мэдээ, мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээнэ.
Програм хангамжийн эрх
Мэйлди програм хангамж, дизайн, контент зэрэг бүх эрх, нэр төр, ашиг сонирхол нь Топоптин ХХК-д хамаарна. Тэдгээрийг нөгөө талын албан ёсны зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй, ашиглуулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
Захиалагчийн мэдээлэл
Захиалагчаас өгсөн аливаа хэлбэрийн бүх мэдээлэл нь Захиалагчийн өмч бөгөөд тэдгээрийг Захиалагчийн шаардлагын үндсэн дээр буцаан өгөх буюу устгана. Мэдээллийг хадгалах хэлбэр нь цаасан, электрон хэлбэр, компьютер, мэдээллийн сүлжээ, серверт байж болно.
# Хариуцлага
Гэрээний нөхцлийг үл биелүүлсэн, нууц мэдээлэл задруулсан тохиолдолд Топоптин ХХК хариуцлага хүлээнэ.
Хариуцлагын хязгаарлалтууд
- Бид шууд бус, санамсаргүй эсвэл дагаж үүссэн хохирол, нууц мэдээлэл задарсан хохирлыг хариуцна
- Өгөгдөл, мэдээлэл алдагдах, задрах, ашиглагдах тохиолдолд учирсан хохирлыг арилгана
- Орлого алдагдах эсвэл бизнесийн тасалдал
- Гуравдагч этгээдийн үйлдэл эсвэл зөвшөөрөлгүй хандалт
# Гэрээний хугацаа ба цуцлалт
Аль аль тал нь урьдчилсан мэдэгдэлтэй гэрээ цуцлаж болно. Гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд бид таны бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн зогсоох эрхтэй.
Гэрээ цуцлах үндэслэл
- Үйлчилгээний нөхцөл эсвэл Зөвшөөрөгдөх хэрэглээний бодлогыг зөрчих
- Залилан мэхлэх үйлдэл эсвэл худал мэдээлэл өгөх
- Гэрээний үнэ, төлбөрийг төлөхгүй байх
- Аюулгүй байдлын эрсдэл эсвэл хууль бус үйлдэл
# Холбоо барих
Эдгээр Үйлчилгээний нөхцлийн талаар асуулт байвал бидэнтэй холбогдоорой:
Ажлын өдрүүдэд 24-48 цагийн дотор хариулна.