AI туслахууд, төлбөрийн шинэ систем ба дэлгүүрийн даалгавар
Кампанит ажил үүсгэх, автоматжуулалт зохиох, гүйцэтгэл хянах AI туслахууд; төлбөр, нэхэмжлэх, QPay, промо кодын бүрэн шинэчлэл; дэлгүүрийн даалгаврын хуудас.

Дөрөвдүгээр сард Maildy платформ дээр имэйл маркетингийн ажлыг хялбарчлах AI туслахууд нэмэгдэж, төлбөр тооцооны систем шинэчлэгдлээ. Мөн дэлгүүрийн үйл ажиллагааг хянах шинэ боломжууд нэвтэрлээ.
✨ Шинэ боломж
-
Имэйл маркетинг: AI туслахын тусламжтай кампанит ажил үүсгэх, автоматжуулалт хийх, үр дүнг хянах, судалгаанд дүн шинжилгээ хийх боломжтой боллоо. Та AI-ийн өгсөн хариулт бүрд санал хүсэлтээ үлдээх боломжтой.
-
Имэйл маркетинг: Бэлэн HTML имэйл загвараа оруулахад AI-аар засварлан загвар болгон хөрвүүлэх, илгээхийн өмнө алдааг шалгах боломжтой боллоо.
-
Имэйл маркетинг: Хуваалцсан багцын хэрэглэгчдэд илгээлтийн дэд домэйныг автоматаар олгож, домэйн болон имэйлийн тохиргоог нэг дороос удирдах боломж бүрдэв.
-
Retail: Дэлгүүрийн Даалгавар удирдах самбар нэмэгдлээ. Та ажилтнууддаа зурагтай даалгавар өгч, биелэлтийг нь хянах боломжтой. Даалгавар өгөх ба биелүүлэх заавар
-
Төлбөрийн систем: Төлбөрийн шинэ системээр багцын үнэ, хэрэглээний хязгаар, нэхэмжлэх, QPay төлбөр, промо кодыг удирдах боломжтой боллоо. Багц солиход үлдэгдэл хоногоор нь тооцно.
-
Аюулгүй байдал: Нууц үг солих хуудас шинэчлэгдэж, нууц үгийн шаардлага болон хүч чадлын заагч нэмэгдлээ.
🛠 Сайжруулалт
-
Имэйл маркетинг: Самбарт нийт хүргэгдсэн имэйлийн тоог харуулах боллоо. Гарчиггүй имэйл спам гэж үзэгдэх эрсдэлийг бууруулсан.
-
Платформ: Нэвтрэх OTP имэйл дээр тухайн хүсэлт илгээсэн төхөөрөмжийн хаяг, цаг болон холбоо барих мэдээллийг тодорхой харуулдаг боллоо.
-
Платформ: Нүүр хуудас бараан горимд (dark mode) тохирч, бүртгэлийн хуудасны харагдац шинэчлэгдлээ.
-
Платформ: Захиалагчдын мэдээллийг системд импортлох үед дэлгүүрийн код зөв эсэхийг илүү нарийвчлалтай шалгадаг боллоо.