Үндсэн агуулга руу шилжих
v1.7.0ViberИмэйл маркетингAI RetailПлатформ

Viber Business мессеж, имэйлийн лог ба планограм зохиогч

Viber Business мессежийг Maildy-ээс шууд илгээж, хүргэлт, товшилтыг нь тайлангаар харна. Имэйлийн дэлгэрэнгүй лог, SMTP тохиргоо, планограм зохиогч нэмэгдлээ.

BurentogsBurentogs

✨ Шинэ боломж

  • Viber Business: Viber Business Account-ийн хүсэлтийг Maildy-ээр дамжуулан илгээж баталгаажуулах, мессеж илгээх боломжтой боллоо. Та кампанит ажлыг төлөвлөн илгээх, тестээр шалгах, товчны холбоос дээрх товшилтыг хянах, илгээсэн мессеж бүрийн кредит зарцуулалтыг тохиргооноос харах боломжтой.

  • Viber Business: Хүргэлтийн тайлангаас мессеж хүрсэн, уншсан, хугацаа дууссан төлөв, хамгийн идэвхтэй цаг хугацаа болон дугаарын урсгалын дэлгэрэнгүйг харах боломжтой.

  • Имэйл маркетинг: Имэйл илгээлтийн түүхийг сүүлийн 7 хоногоор шүүж харах, өөрийн SMTP сервер холбож тохиргоогоо турших боломжтой.

  • Имэйл маркетинг: Мессежийн жагсаалт дахь хүргэлтийн төлөв автоматаар шинэчлэгдэнэ. Мөн хувийн домэйн нэмэх, баталгаажуулах цэс болон имэйл дотор [timezone] таг ашиглах боломж нэмэгдлээ.

  • Планограм: Загвараас шинээр үүсгэх, тавиурын өнгө, хугацаа, төрөл, шошго тохируулах болон Excel-ээс импортлох, PDF/Excel-ээр экспортлох боломжтой. Планограм бэлтгэх заавар

  • Планограм: Планограм засах эрхийг удирдах, батлагдсан үед хариуцсан хүмүүст имэйл мэдэгдэл илгээх тохиргоо нэмэгдлээ.

  • Бүтээгдэхүүний удирдлага: Бүтээгдэхүүнд 3-р түвшний ангилал, PLU код, гүний хэмжээ нэмэгдэж, Excel экспортод гаргах боломжтой.

  • Платформ: Хогийн сав цэсээр устгасан захиалагчдыг сэргээх болон бүрмөсөн устгах боломжтой.

  • Платформ: Имэйлийн текст, гарчгийн санаа болон загварын санал авах AI туслах шинэчлэгдлээ.

🛠 Сайжруулалт

  • Платформ: Нүүр хуудас болон нэвтрэх хуудасны ачаалах хурдыг нэмэгдүүллээ.

  • Платформ: Утасны дугаарын олон улсын форматыг дэмжиж, баталгаажуулах мессежүүдийг илүү ойлгомжтой болгов.

  • Платформ: Шинэ хэрэглэгчийн танилцуулга урсгалыг шинэчилж, OTP код дахин авах боломж нэмэв.

  • Платформ: Захиалагч устгах үед баталгаажуулах цонх гарах бөгөөд олон захиалагчийг арын горимд устгах боломжтой боллоо.

  • Хэрэгжилт: Идэвхжүүлэх/зогсоох унтраалга, ангиллаар бүлэглэх, бичсэн хариулт автоматаар хадгалагдах боломж нэмэгдлээ

Хувилбарыг хуваалцах

Хуваалцаарай!

Хувилбарууд руу буцах