Viber Business мессеж, имэйлийн лог ба планограм зохиогч
Viber Business мессежийг Maildy-ээс шууд илгээж, хүргэлт, товшилтыг нь тайлангаар харна. Имэйлийн дэлгэрэнгүй лог, SMTP тохиргоо, планограм зохиогч нэмэгдлээ.
✨ Шинэ боломж
-
Viber Business: Viber Business Account-ийн хүсэлтийг Maildy-ээр дамжуулан илгээж баталгаажуулах, мессеж илгээх боломжтой боллоо. Та кампанит ажлыг төлөвлөн илгээх, тестээр шалгах, товчны холбоос дээрх товшилтыг хянах, илгээсэн мессеж бүрийн кредит зарцуулалтыг тохиргооноос харах боломжтой.
-
Viber Business: Хүргэлтийн тайлангаас мессеж хүрсэн, уншсан, хугацаа дууссан төлөв, хамгийн идэвхтэй цаг хугацаа болон дугаарын урсгалын дэлгэрэнгүйг харах боломжтой.
-
Имэйл маркетинг: Имэйл илгээлтийн түүхийг сүүлийн 7 хоногоор шүүж харах, өөрийн SMTP сервер холбож тохиргоогоо турших боломжтой.
-
Имэйл маркетинг: Мессежийн жагсаалт дахь хүргэлтийн төлөв автоматаар шинэчлэгдэнэ. Мөн хувийн домэйн нэмэх, баталгаажуулах цэс болон имэйл дотор
[timezone]таг ашиглах боломж нэмэгдлээ. -
Планограм: Загвараас шинээр үүсгэх, тавиурын өнгө, хугацаа, төрөл, шошго тохируулах болон Excel-ээс импортлох, PDF/Excel-ээр экспортлох боломжтой. Планограм бэлтгэх заавар
-
Планограм: Планограм засах эрхийг удирдах, батлагдсан үед хариуцсан хүмүүст имэйл мэдэгдэл илгээх тохиргоо нэмэгдлээ.
-
Бүтээгдэхүүний удирдлага: Бүтээгдэхүүнд 3-р түвшний ангилал, PLU код, гүний хэмжээ нэмэгдэж, Excel экспортод гаргах боломжтой.
-
Платформ: Хогийн сав цэсээр устгасан захиалагчдыг сэргээх болон бүрмөсөн устгах боломжтой.
-
Платформ: Имэйлийн текст, гарчгийн санаа болон загварын санал авах AI туслах шинэчлэгдлээ.
🛠 Сайжруулалт
-
Платформ: Нүүр хуудас болон нэвтрэх хуудасны ачаалах хурдыг нэмэгдүүллээ.
-
Платформ: Утасны дугаарын олон улсын форматыг дэмжиж, баталгаажуулах мессежүүдийг илүү ойлгомжтой болгов.
-
Платформ: Шинэ хэрэглэгчийн танилцуулга урсгалыг шинэчилж, OTP код дахин авах боломж нэмэв.
-
Платформ: Захиалагч устгах үед баталгаажуулах цонх гарах бөгөөд олон захиалагчийг арын горимд устгах боломжтой боллоо.
-
Хэрэгжилт: Идэвхжүүлэх/зогсоох унтраалга, ангиллаар бүлэглэх, бичсэн хариулт автоматаар хадгалагдах боломж нэмэгдлээ
