Үндсэн агуулга руу шилжих

Хувилбарууд

Сүүлийн үеийн шинэчлэлтүүд болон хувилбаруудтай танилцана уу
«төлбөр» шошготой RSS
v1.8.0Имэйл маркетингAI RetailПлатформ

AI туслахууд, төлбөрийн шинэ систем ба дэлгүүрийн даалгавар

Кампанит ажил үүсгэх, автоматжуулалт зохиох, гүйцэтгэл хянах AI туслахууд; төлбөр, нэхэмжлэх, QPay, промо кодын бүрэн шинэчлэл; дэлгүүрийн даалгаврын хуудас.

AI туслахууд, төлбөрийн шинэ систем ба дэлгүүрийн даалгавар

Дөрөвдүгээр сард Maildy платформ дээр имэйл маркетингийн ажлыг хялбарчлах AI туслахууд нэмэгдэж, төлбөр тооцооны систем шинэчлэгдлээ. Мөн дэлгүүрийн үйл ажиллагааг хянах шинэ боломжууд нэвтэрлээ.

✨ Шинэ боломж

  • Имэйл маркетинг: AI туслахын тусламжтай кампанит ажил үүсгэх, автоматжуулалт хийх, үр дүнг хянах, судалгаанд дүн шинжилгээ хийх боломжтой боллоо. Та AI-ийн өгсөн хариулт бүрд санал хүсэлтээ үлдээх боломжтой.

  • Имэйл маркетинг: Бэлэн HTML имэйл загвараа оруулахад AI-аар засварлан загвар болгон хөрвүүлэх, илгээхийн өмнө алдааг шалгах боломжтой боллоо.

  • Имэйл маркетинг: Хуваалцсан багцын хэрэглэгчдэд илгээлтийн дэд домэйныг автоматаар олгож, домэйн болон имэйлийн тохиргоог нэг дороос удирдах боломж бүрдэв.

  • Retail: Дэлгүүрийн Даалгавар удирдах самбар нэмэгдлээ. Та ажилтнууддаа зурагтай даалгавар өгч, биелэлтийг нь хянах боломжтой. Даалгавар өгөх ба биелүүлэх заавар

  • Төлбөрийн систем: Төлбөрийн шинэ системээр багцын үнэ, хэрэглээний хязгаар, нэхэмжлэх, QPay төлбөр, промо кодыг удирдах боломжтой боллоо. Багц солиход үлдэгдэл хоногоор нь тооцно.

  • Аюулгүй байдал: Нууц үг солих хуудас шинэчлэгдэж, нууц үгийн шаардлага болон хүч чадлын заагч нэмэгдлээ.

🛠 Сайжруулалт

  • Имэйл маркетинг: Самбарт нийт хүргэгдсэн имэйлийн тоог харуулах боллоо. Гарчиггүй имэйл спам гэж үзэгдэх эрсдэлийг бууруулсан.

  • Платформ: Нэвтрэх OTP имэйл дээр тухайн хүсэлт илгээсэн төхөөрөмжийн хаяг, цаг болон холбоо барих мэдээллийг тодорхой харуулдаг боллоо.

  • Платформ: Нүүр хуудас бараан горимд (dark mode) тохирч, бүртгэлийн хуудасны харагдац шинэчлэгдлээ.

  • Платформ: Захиалагчдын мэдээллийг системд импортлох үед дэлгүүрийн код зөв эсэхийг илүү нарийвчлалтай шалгадаг боллоо.