Үндсэн агуулга руу шилжих
v1.12.0AI RetailИмэйл маркетингПлатформ

Ажлын урсгал, маршрут, тавиур болон өдөр тутмын хяналт сайжирлаа.

Баг удирдах, маршрут төлөвлөх, тавиур зураглах шинэ боломжууд нэмэгдлээ. Апп-д Өнөөдөр, Миний сар, Тэргүүлэгчид, мэдээний сэтгэгдэл хэсэг шинээр орлоо.

BurentogsBurentogs
Ажлын урсгал, маршрут, тавиур болон өдөр тутмын хяналт сайжирлаа.

Наймдугаар сарын шинэчлэлтээр баг удирдлага, маршрут төлөвлөлт, тавиур зураглал болон имэйл маркетингийн функцууд өргөжлөө.

✨ Шинэ боломж

  • Багийн удирдлага: Үүрэг оноох, дэлгүүр хуваарилах, нууц үг SMS-ээр илгээх, нэвтрэх эрхийг удирдах боломжтой боллоо. Хэрэглэгч

  • Маршрут төлөвлөлт: Давтагдах маршрут, өдрийн самбар, туулсан зам, зарцуулсан хугацаагаа хянах боломжтой. Маршрут төлөвлөх ба хянах

  • Тавиур зураглах: Урт тавиурын олон зургийг нэгтгэн дүгнэх, үнийн шошго тулгах, хөргөгчийн шалгалт хийх боломж бүрдлээ. Тавиур зураглах

  • Дэлгүүрийн газрын зураг: Хэмжүүр, дулааны зураг, бүс нутгийн шүүлтүүр нэмэгдэж, газрын зургаас шууд чатлах боломжтой боллоо.

  • Дэлгүүрийн төлөвлөгөө: Тавилга чирж байрлуулах, 3D харагдац, планограм болон промо тэмдэглэгээг ашиглах боломжтой.

  • Каталог: Бүтээгдэхүүний каталогийг PDF-ээр гаргах, Excel-ээр үнэ болон брэнд импорт/экспортлох боломжтой.

  • Апп: «Өнөөдөр», «Тэргүүлэгчид», «Шилдэг тавиур» зэрэг шинэ цэсүүд, мэдээнд реакц үлдээх, профайл зураг солих функц нэмэгдлээ.

  • Мэдлэгийн сан: Баримт бичигт суурилсан AI туслах нэвтэрлээ.

  • Дэлгүүрийн ажилтан: Утас болон PIN кодоор нэвтрэх боломжтой. Дэлгүүрийн ажилтан

  • Имэйл маркетинг: Брэндийн багц, урьдчилсан текст, имэйлийн загварын сан, [currentYear] таг болон бүртгэлийн сайжруулсан маягт нэмэгдлээ.

  • Платформ: Апп тохиргоо (өнгө, боломжуудын унтраалга), видео заавар, QR холбоос болон цэс өөрчлөх боломжтой боллоо. Апп тохиргоо

🛠 Сайжруулалт

  • Хэрэгжилтийн хариулт автоматаар хадгалагддаг боллоо.

  • Хүснэгтийн хайлт сайжирч, мэдэгдлийн үгс товч, тодорхой боллоо.

  • Апп шинэ хувилбар гармагц автоматаар шинэчлэгддэг болсон.

Хувилбарыг хуваалцах

Хуваалцаарай!

Хувилбарууд руу буцах