Үндсэн агуулга руу шилжих

Хувилбарууд

Сүүлийн үеийн шинэчлэлтүүд болон хувилбаруудтай танилцана уу
«Байршил» шошготой RSS
v1.16.0Имэйл маркетингAI RetailПлатформ

SMS илгээлт, A/B тест, хариу имэйлийн хайрцаг, Үндсэн хөрөнгийн бүртгэл нэмэгдлээ

Maildy-д SMS кампанит ажил, SMS кодоор нэвтрэх боломж нэмэгдлээ. Имэйл маркетинг A/B тест, хариу имэйлийн хайрцаг, хүргэлтийн дэлгэрэнгүйтэй болж, AI Retail-д Үндсэн хөрөнгийн бүртгэл, бүтээгдэхүүний байршлын тайлан, сарын маршрутын Excel төлөвлөлт орлоо.

✨ Шинэ боломж

  • SMS илгээлт: Maildy-аас SMS кампанит ажил илгээх боломжтой боллоо. Нэвтрэхдээ SMS кодоор хоёр шатлалт баталгаажуулалт хийж, ажилтанд нэвтрэх мэдээллийг SMS-ээр илгээнэ. Тухайн сард зарцуулсан кредитийг зориулалт бүрээр нь харж, кредитийн хүсэлтээ хуудаснаас илгээнэ. SMS нь Plus багцаас эхлэн нээгдэнэ.

  • Хариу имэйлийн хайрцаг: Кампанит ажилд ирсэн хариуг Maildy дотроос хүн тус бүрээр нь уншиж, тэндээсээ хариулна.

  • A/B тест: Илгээх цонхонд имэйлийн хувилбаруудыг хүлээн авагчдын багахан хэсэгт туршиж, илүү үр дүнтэйг нь үлдсэн хүмүүст автоматаар илгээнэ. Тест бүрийн дүнг кампанит ажлын жагсаалтаас үзнэ.

  • Хүргэлтийн дэлгэрэнгүй: Илгээлт бүрийн хүргэлтийн нэгтгэл болон буцсан шалтгааныг нэг дороос харна. Буруу бичсэн эсвэл ажиллахгүй домэйнтэй хаяг руу олноор илгээхээс автоматаар сэргийлнэ.

  • Email API: Загвар ашиглахгүйгээр имэйл илгээх боломж нэмэгдэж, Pro багц Email API ашигладаг боллоо. API түлхүүр

  • Үндсэн хөрөнгө: Дэлгүүрт байршуулсан хөргөгч, тоног төхөөрөмжийг төрөл, брэндээр нь бүртгэж, газрын зураг дээр харж, Excel-ээр татна. Хэрэгжилтийн асуултыг зөвхөн тухайн хөрөнгө бүхий дэлгүүрт харуулахаар тохируулна.

  • Байршил: Бүтээгдэхүүн эсвэл брэнд аль дэлгүүрийн тавиур дээр харагдсаныг харуулах тайлан нэмэгдлээ. Дэлгүүр дээр дарж, зураг нь аль Хэрэгжилтээс, хэзээ, хэнээс ирснийг үзнэ.

  • Сарын маршрут: Бүтэн сарын маршрутыг Excel-ээс оруулж, «Сарын маршрут»-ыг татаж авна. Бүсийн ахлах ХТ-ийн тухайн өдрийн маршрутыг «Чөлөөтэй» эсвэл «Сумын захиалга авна» гэж хаах боломжтой. «Очсон» дэлгүүр дээр дарахад тэр өдөр илгээсэн зургууд нээгдэнэ. Маршрут төлөвлөх ба хянах

  • Бүтээгдэхүүн нэгтгэх ба шошго: «Нэгтгэх» үйлдлээр давхардсан бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн харьцуулж нэгтгэнэ. «Шошгууд» хуудсанд шошгыг тоолох, нэрийг нь өөрчлөх, нэгтгэх, олноор нь устгах боломжтой.

  • Устгасан зураг: Хэрэгжилт, Нэгтгэлийн тайлангаас хассан зураг бүрийг буцаан сэргээх боломжтой боллоо.

  • Каталог: Каталогийг Excel файл, хуулж тавьсан баркод, бүтээгдэхүүний жагсаалт эсвэл өөр каталогоос үүсгэнэ. Дэлгэрэнгүй картыг нэг хуудсанд 6, 8, 9 эсвэл 12-оор байрлуулна.

  • Миний тойм: AI туслах тухайн өдрийн ажлын тойм, сануулга, сэрэмжлүүлгийг чат дотроо гаргаж, дараагийн алхмыг картаар санал болгоно. Санал болгосон үйлдэл таныг баталгаажуулсны дараа л хийгдэнэ.

  • Зураг үзэгч: Тайлан, чат, хавсралт зэрэг бүх хуудсанд зураг нэг ижил үзэгчээр нээгдэж, томруулах, эргүүлэх, дараагийн зураг руу гүйлгэх, татах боломжтой. ХТ авсан зургаа томруулж шалгаад хадгалах эсвэл дахин авна.

  • Планограм ба Дэлгүүрийн төлөвлөгөө: Ангиллын блок тавиурт эзлэх хувиа харуулж, блок бүрд доод тоо тавих боломжтой. Дэлгүүрийн төлөвлөгөөнд урт эгнээ, ангиллын блок нэмэгдэж, өөрчлөгдсөн блок бүрээр даалгавар үүснэ. Планограм бэлтгэх

🛠 Сайжруулалт

  • Имэйл илгээдэггүй байгууллага «Хяналтын самбар»-аас Хэрэгжилт, дэлгүүр, сүүлийн тайлангаа харна. Бүсийн менежерийн самбар зөвхөн өөрийн дэлгүүрүүдийг харуулна.

  • Хэрэгжилтийн PDF тайланг хугацаа, ХТ, менежер, дэлгүүрээр сонгож татна.

  • «Хэрэглээ» хуудас тухайн сарын AI хүсэлтийн тоог харуулдаг боллоо.

  • Хэрэгжилт, Нэгтгэл, QUIZ, имэйлийн гарчиг болон тайлбарыг «Туслах» товчоор бичүүлнэ.

  • Зураг аваагүй шалтгааны сонголтууд зургийн асуулт дотроо, гарчгийнх нь доор байрладаг боллоо.

  • Планограмын загварыг мөрөөс нь хуулж, тавиурын бүдүүвчийг жагсаалтаас харна.

  • Чатын өрөөний дэвсгэр зургийг сонгоход бүх гишүүнд харагдана.

  • Тусгай сервертэй багцын хэрэглэгч SMTP нэвтрэх эрхээ хуудаснаас өөрөө үүсгэнэ.

  • API түлхүүрээр хийсэн дуудлага хандалтын түүхэнд «API дуудлага» нэрээр бичигдэнэ.

🐛 Засвар

  • Нэвтрээгүй үедээ нээсэн холбоос нэвтэрсний дараа тухайн хуудсаа шууд нээдэг боллоо.

  • Хүргэлтийн жагсаалтын төлөвийн шүүлтүүрт «Хүлээгдэж байна» нэмэгдлээ.

  • Нэвтрэх мэдээллийн SMS нэг мессежид багтдаг боллоо.