Үндсэн агуулга руу шилжих

Хувилбарууд

Сүүлийн үеийн шинэчлэлтүүд болон хувилбаруудтай танилцана уу
«судалгааны тайлан» шошготой RSS
v1.13.0AI RetailПлатформ

Хэрэгжилтийн тайлан шинэчлэгдэж, планограм болон апп-д боломж нэмэгдлээ.

Хэрэгжилтийн тайлан сайжирч, Планограмд бүтээгдэхүүн танилт нэмэгдлээ. Апп-д Өнөөдөр, бичлэг, тэмдэглэл хэсгүүд шинээр орлоо.

Хэрэгжилтийн тайлан шинэчлэгдэж, планограм болон апп-д боломж нэмэгдлээ.

✨ Шинэ боломжууд

  • Хэрэгжилтийн тайлан: Тайлангийн бүтцийг шинэчилж, дэлгүүр болон бүтээгдэхүүний мэдээллийг долоо хоногоор шүүж, Excel рүү татах боломжтой боллоо. Дэлгэрэнгүй

  • Дэлгүүр 360: Нэг дэлгүүрийн гүйцэтгэлийг нэг хуудсанд нэгтгэн харж, үе шатуудыг харьцуулах боломжтой боллоо.

  • Планограм: Планограм дээрх бүтээгдэхүүний танигдсан байдлыг нэг товшилтоор засах боломжтой. Дэлгэрэнгүй

  • Шинэ бүтээгдэхүүний хяналт: Долоо хоног бүрийн шинэ бүтээгдэхүүний зургийг бүртгэх самбар нэмэгдлээ.

  • Дэлгүүрийн карт: «Төгс дэлгүүр» хэсгээс тавиур хариуцсан ажилтан болон бүсийн менежерийн мэдээллийг харах боломжтой.

  • Маршрут төлөвлөлт: Маршрутыг тодорхой гаригт давтахаар төлөвлөх, гүйцэтгэлээр эрэмбэлэх, хиймэл дагуулын зурагтай хослуулан харах боломж нэмэгдлээ. Ажилтан тус бүрээр Excel экспорт хийх боломжтой. Дэлгэрэнгүй

  • Апп-ын тохиргоо: Апп доторх «Өнөөдөр» дэлгэцээр ажлаа төлөвлөж, «Бодол» хэсэгт тэмдэглэл үлдээх, бичлэг үзэх боломжтой. Дэлгэрэнгүй

  • Хэрэглэгчийн удирдлага: Ажилтны мэдээллийг Excel-ээр импортлох, экспортлох боломжтой боллоо.

  • Платформ: Гэрээт харилцагчид нэхэмжлэх болон и-баримтаа системээс татаж авах, мэдэгдлийн тохиргоогоо удирдах боломжтой.

🛠 Сайжруулалт

  • Хэрэгжилтийн үр дүнг гар утасны апп дээр ойлгомжтой карт хэлбэрээр нэгтгэн харуулах боллоо.

  • Имэйл маркетингийн бүртгэлээс «Судалгаа»-г шууд нээж, тавиурын заавар харах боломжтой болов.

  • Видео бичлэгийн чанар сүлжээний хурднаас хамааран автоматаар тохируулагдана.