Масс имэйл гэж юу вэ? Зөв илгээх 5 алхам
Масс имэйл буюу масс мэйл гэж юу болох, Gmail-ээс олон хүнд илгээхээс юугаараа ялгаатай, хэрхэн зөв илгээх талаар.
Байгууллага бүр харилцагчдадаа нэг дор мэдээлэл хүргэх хэрэгцээтэй байдаг. Шинэ бүтээгдэхүүн, урамшуулал, арга хэмжээний урилга, сар бүрийн мэдээ гээд жагсаалт урт. Үүнийг хийх хамгийн хямд, хамгийн шууд арга бол масс имэйл юм.
Масс имэйл гэж юу вэ?
Масс имэйл (масс мэйл, англиар mass email, bulk email) гэдэг нь нэг имэйлийг нэг удаа бэлдээд олон хүлээн авагчид нэг дор илгээхийг хэлнэ. Хүлээн авагч бүр имэйлийг зөвхөн өөрт нь ирсэн мэт хүлээн авна. Бусад хүлээн авагчийн хаяг харагдахгүй.
Maildy-д үүнийг илгээлт гэж нэрлэдэг. Та имэйлээ бэлдэж, жагсаалтаа сонгоод Илгээх товчийг нэг удаа дарна. Үлдсэнийг систем хийнэ.
Gmail, Outlook-оос олон хүнд илгээхээс юугаараа ялгаатай вэ?
Хувийн шуудангаас 300 хүнд зэрэг имэйл илгээж үзсэн хүн дараах бэрхшээлтэй тулгардаг.
- Өдрийн хязгаар. Gmail-ийн хувийн хаягаас өдөрт 500 орчим хүнд л илгээх боломжтой.
- Спам хавтас. Нэг хаягаас олон хүнд зэрэг явсан имэйлийг шуудангийн үйлчилгээнүүд сэжигтэй гэж үздэг.
- Үр дүн харагдахгүй. Хэн нээсэн, хэн холбоос дээр дарсныг мэдэх боломжгүй.
- Татгалзах арга байхгүй. Имэйл авахаа болих хүсэлтийг гараар бүртгэх хэрэгтэй болно.
Масс имэйлийн платформ эдгээрийг шийддэг. Имэйл бүр тус тусдаа илгээгдэж, захиалгаас гарах холбоостой очиж, хүргэлт, нээлт, даралт тайланд бүртгэгдэнэ.
Масс имэйлийг зөв илгээх 5 алхам
1. Өөрийн жагсаалттай бай
Масс имэйл нь танаас мэдээлэл авахыг зөвшөөрсөн хүмүүст зориулагдана. Үйлчлүүлэгчид, гишүүд, вэбсайтын бүртгэлийн формоор бүртгүүлсэн хүмүүс үүнд орно. Maildy хаягийн жагсаалт зардаггүй, өгдөггүй. Жагсаалт бол таны өөрийн хөрөнгө.
2. Жагсаалтаа оруул
Имэйл хаягуудаа CSV эсвэл XLSX файлаас оруулна. Нэр, утас зэрэг нэмэлт мэдээллийг хамт оруулбал имэйлдээ хүлээн авагчийн нэрээр хандах боломжтой болно.
3. Имэйлээ бэлд
Бэлэн загвар сонгоод зураг, бичвэр, товчоо чирээд тавина. Гарчиг богино, тодорхой байх тусам нээлт өндөр байдаг. Нэг имэйлд нэг гол санаа, нэг товч байхад хангалттай.
4. Өөрийн домэйн нэрээр илгээ
Домэйн нэрээ баталгаажуулбал имэйл байгууллагын тань хаягаас очно. Ингэснээр хүлээн авагч итгэж нээх нь нэмэгдэж, имэйл спам хавтас руу орох нь багасна.
5. Илгээгээд тайлангаа хар
Шууд илгээнэ, эсвэл өдөр, цагаа товлоно. Илгээсний дараа хэдэн имэйл хүргэгдсэн, хэн нээсэн, аль холбоосыг дарсныг тайлангаас харж дараагийн имэйлээ сайжруулна.
Хийж болохгүй нэг зүйл
Худалдаж авсан, интернэтээс цуглуулсан хаягийн жагсаалтад сохроор илгээж болохгүй. Ийм жагсаалт хуучин, буруу хаягаар дүүрэн байдаг тул имэйл буцаж, спам гэж тэмдэглэгдэж, домэйн нэрийн тань нэр хүнд унана. Үүний дараа жинхэнэ харилцагчдад тань очих имэйл ч спам хавтас руу орж эхэлдэг.
Масс имэйл илгээх үнэ
Maildy-ийн үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ. Карт шаардлагагүй. Түүнээс их бол төлбөртэй багц сард ₮60,000-аас эхэлнэ.
Масс имэйлийн боломжуудтай танилцах, эсвэл үнэгүй бүртгүүлээд эхний имэйлээ илгээгээрэй.