Үндсэн агуулга руу шилжих
Зөвлөгөө

Нээлт, даралт, буцалт: имэйлийн тайланг хэрхэн унших вэ

Имэйл илгээсний дараа тайлангийн тоонууд юу хэлж байна вэ? Хүргэгдсэн, нээсэн, дарсан, буцсан, гомдол гэсэн үзүүлэлт бүрийн утга.

MaildyMaildy
1 минут
8 үзсэн

Имэйл маркетингийн давуу тал бол үр дүн нь тоогоор харагддаг явдал. Гэхдээ тоо бүр юу хэлж байгааг мэдэхгүй бол тайлан зүгээр л хүснэгт. Энэ нийтлэлд Maildy-ийн илгээлтийн тайлангийн үзүүлэлт бүрийг тайлбарлая.

Бүх илгээлт нэг дор

Компанит ажил → Мессеж → Илгээсэн хуудас илгээлт бүрийн илгээсэн тоо, нээж үзсэн, дарж үзсэн хувийг жагсаана. Дээд талын Гүйцэтгэлийн тренд өдөр бүрийн хүргэлт, нээлт, даралтыг зурна.

Илгээсэн мессежүүд: гүйцэтгэлийн тренд, илгээлт бүрийн нээсэн, дарсан хувь
Илгээсэн мессежүүд: гүйцэтгэлийн тренд, илгээлт бүрийн нээсэн, дарсан хувь

Нэг илгээлтийн тайлан

Гарчиг дээр дарахад тухайн илгээлтийн тайлан нээгдэнэ.

Илгээлтийн тайлан: хүлээн авагч, хүргэгдсэн, нээсэн хувь, нээлт ба даралтын график, холбоосууд
Илгээлтийн тайлан: хүлээн авагч, хүргэгдсэн, нээсэн хувь, нээлт ба даралтын график, холбоосууд
  • Хүргэгдсэн. Хүлээн авагчийн шуудангийн сервер хүлээж авсан имэйл. Бага байвал жагсаалтад буруу хаяг олон байна.
  • Нээсэн хувь. Хүргэгдсэн имэйлээс хэдэн хувийг нь нээсэн. Гарчиг, илгээгчийн нэр, илгээсэн цагийн чанарыг илтгэнэ.
  • Нээснээс дарсан. Нээсэн хүмүүсээс хэдэн хувь нь холбоос дээр дарсан. Агуулга, товчны чанарыг илтгэнэ.
  • Буцсан. Хаяг руу хүрээгүй имэйл.
  • Бүртгэлээс хасагдсан. Энэ имэйлийн дараа татгалзсан хүн.
  • Гомдол. Имэйлийг спам гэж тэмдэглэсэн хүн. Хамгийн анхаарах тоо.

Холбоосууд хүснэгт имэйл доторх холбоос бүр дээр хэдэн хүн дарсныг харуулна. Аль санал, аль товч хүмүүсийн сонирхлыг татсан нь эндээс харагдана.

Хүн бүрийн үр дүн

Илгээлтийн төлөв товч хүлээн авагч тус бүрийн мөрийг нээнэ: хэзээ илгээсэн, нээсэн, дарсан, буцсан бол ямар шалтгаанаар. Төлөвөөр шүүж, Excel татах товчоор файлаар авч болно. Жишээ нь холбоос дээр дарсан хүмүүсийн жагсаалтыг борлуулалтын багтаа өгөх боломжтой.

Илгээлтийн төлөв цонх: хүргэгдсэн, буцсан тоо, хүлээн авагч тус бүрийн мөр
Илгээлтийн төлөв цонх: хүргэгдсэн, буцсан тоо, хүлээн авагч тус бүрийн мөр

Тоо муу гарвал юуг засах вэ?

Бүх илгээлтийн нийлбэр тоог Хяналтын самбар нэг дор харуулна.

Хяналтын самбар: илгээсэн, нээсэн, дарсан, буцсан имэйлийн тоо
Хяналтын самбар: илгээсэн, нээсэн, дарсан, буцсан имэйлийн тоо

Үнэгүй бүртгүүлээд өөрөө туршиж үзээрэй. Үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ.

Нийтлэл хуваалцах

Бусадтай хуваалцаарай!

Мөн уншаарай

Имэйл илгээх хамгийн зөв цаг хэзээ вэ?

Имэйлийг аль гарагт, хэдэн цагт илгээвэл хамгийн их нээгддэг вэ? Өөрийн хүлээн авагчдын зуршлаас хариултыг олох арга.

Нээгддэг имэйлийн гарчиг бичих 7 зөвлөгөө

Хүлээн авагч имэйлийг нээх эсэхээ гарчгаас шийддэг. Нээлтийг нэмэгдүүлэх гарчиг, урьдчилсан текст бичих долоон энгийн зөвлөгөө.

Жагсаалтаа шошгоор бүлэглэж, зөв хүнд зөв имэйл илгээх

Бүх хүнд нэг ижил имэйл илгээхийн оронд жагсаалтаа шошгоор бүлэглэвэл нээлт өсөж, бүртгэлээс гарах нь буурна. Хэрхэн эхлэх вэ.
Блог руу буцах