Үндсэн агуулга руу шилжих
Зөвлөгөө

Нээгддэг имэйлийн гарчиг бичих 7 зөвлөгөө

Хүлээн авагч имэйлийг нээх эсэхээ гарчгаас шийддэг. Нээлтийг нэмэгдүүлэх гарчиг, урьдчилсан текст бичих долоон энгийн зөвлөгөө.

MaildyMaildy
1 минут
6 үзсэн

Ирсэн имэйлийн жагсаалтад хүн гурван зүйл хардаг: хэнээс ирсэн, ямар гарчигтай, гарчгийн дараах нэг мөр. Имэйлийг нээх эсэхээ энэ гурваас шийднэ. Тиймээс сайн гарчиг бол масс имэйлийн хамгийн хямд сайжруулалт юм.

1. Богино бич

Гар утсан дээр гарчгийн эхний 30–40 тэмдэгт л харагдана. Гол үгээ эхэнд нь тавь. «Манай компанийн арваннэгдүгээр сарын мэдээллийн товхимол» гэхийн оронд «11-р сарын 3 шинэ бүтээгдэхүүн» гэвэл илүү.

2. Юу авахыг нь хэл

Гарчиг амлалт байх ёстой. «Хямдрал эхэллээ» гэхээс «Өвлийн гутал 30% хямдарлаа, ням гараг хүртэл» гэх нь тодорхой.

3. Урьдчилсан текстээ ашигла

Гарчгийн дараа харагдах нэг өгүүлбэрийг урьдчилсан текст гэнэ. Хоосон орхивол имэйлийн эхний үгс санамсаргүй гарч ирдэг. Maildy-ийн засварлагчид гарчгийн доорх Урьдчилсан текст нэмэх талбарт бичнэ.

4. Илгээгчийн нэрээ танигдахаар тавь

Хүн танихгүй илгээгчийн имэйлийг нээдэггүй. Илгээгчийн нэрд байгууллага эсвэл брэндийнхээ нэрийг бичээрэй.

Илгээх / товлох цонхны баруун талд имэйл хүлээн авагчид яаж харагдахыг урьдчилан үзүүлнэ
Илгээх / товлох цонхны баруун талд имэйл хүлээн авагчид яаж харагдахыг урьдчилан үзүүлнэ

5. Хашгирах хэрэггүй

Бүх үсгийг томоор бичих, олон анхаарлын тэмдэг тавих, «ҮНЭГҮЙ!!!» гэх мэт үгс нь спам шүүлтүүрт ч, уншигчид ч сэжигтэй харагддаг.

6. Худал амлаж болохгүй

Гарчиг дотор байхгүй зүйлийг амлавал хүн нэг удаа нээнэ, дараа нь бүртгэлээс гарна. Гарчиг агуулгатайгаа таарч байх ёстой.

7. Өөртөө туршиж илгээ

Бүх хүнд илгээхээс өмнө засварлагчийн Туршилтын имэйл илгээх товчоор өөрийн хаяг руу илгээгээд компьютер, гар утас хоёр дээр гарчиг яаж харагдаж байгааг шалгаарай. Илгээхийн өмнөх баталгаажуулах цонх гарчиг, хүлээн авагчийн тоог дахин харуулна.

Баталгаажуулах цонх: хэдэн хүнд, ямар гарчигтай илгээх гэж байгааг дахин харуулна
Баталгаажуулах цонх: хэдэн хүнд, ямар гарчигтай илгээх гэж байгааг дахин харуулна

Гарчиг сайжирсан эсэхийг тайлангийн нээсэн хувиас харна. Тайланг хэрхэн унших талаар энэ нийтлэлээс уншаарай.

Үнэгүй бүртгүүлээд өөрөө туршиж үзээрэй. Үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ.

Нийтлэл хуваалцах

Бусадтай хуваалцаарай!

Мөн уншаарай

Нээлт, даралт, буцалт: имэйлийн тайланг хэрхэн унших вэ

Имэйл илгээсний дараа тайлангийн тоонууд юу хэлж байна вэ? Хүргэгдсэн, нээсэн, дарсан, буцсан, гомдол гэсэн үзүүлэлт бүрийн утга.

Имэйл илгээх хамгийн зөв цаг хэзээ вэ?

Имэйлийг аль гарагт, хэдэн цагт илгээвэл хамгийн их нээгддэг вэ? Өөрийн хүлээн авагчдын зуршлаас хариултыг олох арга.

Жагсаалтаа шошгоор бүлэглэж, зөв хүнд зөв имэйл илгээх

Бүх хүнд нэг ижил имэйл илгээхийн оронд жагсаалтаа шошгоор бүлэглэвэл нээлт өсөж, бүртгэлээс гарах нь буурна. Хэрхэн эхлэх вэ.
Блог руу буцах