Үндсэн агуулга руу шилжих
Зөвлөгөө

Жагсаалтаа шошгоор бүлэглэж, зөв хүнд зөв имэйл илгээх

Бүх хүнд нэг ижил имэйл илгээхийн оронд жагсаалтаа шошгоор бүлэглэвэл нээлт өсөж, бүртгэлээс гарах нь буурна. Хэрхэн эхлэх вэ.

MaildyMaildy
1 минут
7 үзсэн

Шинэ үйлчлүүлэгч, байнгын үйлчлүүлэгч, хамтрагч байгууллага гурав ижил имэйл хүлээдэггүй. Жагсаалтаа бүлэглэж, бүлэг бүрд тохирсон имэйл илгээхийг сегментчлэл гэдэг. Maildy-д үүнийг шошгоор хийнэ.

Шошго гэж юу вэ?

Шошго бол хүмүүсээ бүлэглэх нэр: Үйлчлүүлэгч, VIP, Мэдээллийн товхимол гэх мэт. Нэг хүн хэдэн ч шошготой байж болно.

Жагсаалтын шошго цонх: шошго бүр хэдэн хэрэглэгчтэйг харуулна
Жагсаалтын шошго цонх: шошго бүр хэдэн хэрэглэгчтэйг харуулна

Ямар шошго хэрэгтэй вэ?

  • Хаанаас ирсэн. Вэбсайтын форм, үзэсгэлэн, дэлгүүр.
  • Хэн бэ. Үйлчлүүлэгч, хамтрагч, ажилтан.
  • Юу сонирхдог. Бүтээгдэхүүний төрөл, үйлчилгээ.
  • Хэр идэвхтэй. VIP, шинэ, удаан худалдан авалт хийгээгүй.

Хэт олон шошго үүсгэх хэрэггүй. Илгээхдээ үнэхээр ялгаж ашиглах 5–10 шошго хангалттай.

Шошгыг хэрхэн оноох вэ?

  • Файлаас импортлохдоо бүх хүнд нэг шошго нэмнэ, эсвэл файлын tag 1, tag 2 баганаар хүн бүрд өөр шошго онооно.
  • Жагсаалтаас хэдэн хүн сонгоод Удирдах → Шошго удирдах дарна.
  • Хэрэглэгч үүсгэх, засах маягтын Шошгууд талбарт бичнэ.
Хэдэн хүнийг сонгоод Удирдах цэснээс шошгыг нь зэрэг өөрчилнө
Хэдэн хүнийг сонгоод Удирдах цэснээс шошгыг нь зэрэг өөрчилнө

Илгээхдээ шошгоор сонгох

Илгээх / товлох цонхны Шошгууд талбарт сонгосон шошготой хүмүүст л имэйл очно. Юу ч сонгохгүй бол жагсаалтын бүх хүнд илгээнэ. Хасах шошго талбар эсрэгээр ажиллана: жишээ нь урамшууллын имэйлийг «Аль хэдийн худалдаж авсан» шошготой хүмүүст илгээхгүй. Цонхны зүүн доод буланд хэдэн хүнд илгээх гэж байгаа тоо сонголт бүрд шинэчлэгдэнэ.

Хүлээн авагчид хэсэг: шошгоор сонгосон байдал
Хүлээн авагчид хэсэг: шошгоор сонгосон байдал

Жагсаалтаа файлаас хэрхэн оруулах талаар импортын заавраас уншаарай.

Үнэгүй бүртгүүлээд өөрөө туршиж үзээрэй. Үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ.

Нийтлэл хуваалцах

Бусадтай хуваалцаарай!

Мөн уншаарай

Нээлт, даралт, буцалт: имэйлийн тайланг хэрхэн унших вэ

Имэйл илгээсний дараа тайлангийн тоонууд юу хэлж байна вэ? Хүргэгдсэн, нээсэн, дарсан, буцсан, гомдол гэсэн үзүүлэлт бүрийн утга.

Имэйл илгээх хамгийн зөв цаг хэзээ вэ?

Имэйлийг аль гарагт, хэдэн цагт илгээвэл хамгийн их нээгддэг вэ? Өөрийн хүлээн авагчдын зуршлаас хариултыг олох арга.

Имэйл спам руу орохгүй байх 7 арга

Илгээсэн имэйл спам хавтас руу ороод байна уу? Домэйн баталгаажуулалтаас жагсаалтын цэвэрлэгээ хүртэл долоон арга.
Блог руу буцах