Үндсэн агуулга руу шилжих
Боломжууд

Excel файлаас харилцагчдаа 4 алхмаар импортлох

Харилцагчдынхаа имэйл хаягийг CSV эсвэл XLSX файлаас Maildy руу хэрхэн оруулах вэ. Файл бэлдэхээс импортын түүх хүртэл.

MaildyMaildy
1 минут
6 үзсэн

Масс имэйл илгээх эхний алхам бол жагсаалтаа оруулах. Борлуулалтын бүртгэл, гишүүнчлэлийн систем, Excel хүснэгтэд байгаа харилцагчдаа Maildy руу хэдхэн минутад оруулж болно.

Файлаа бэлдэх

CSV эсвэл XLSX файл хэрэгтэй. Эхний мөрөнд баганын нэр, дараагийн мөр бүрд нэг хүн байна. Имэйлийн багана заавал, нэр, утас, шошго нэмэлт. Баганаа email, name, phone, tag 1, tag 2 гэж нэрлэвэл Maildy өөрөө таньж холбоно. Импортын цонхны Загвар татах товч жишээ файл өгнө.

1. Файл оруулах

Хэрэглэгчид → Хэрэглэгч хуудасны баруун дээд булангийн ⋯ цэснээс Файлаар импортлох-ыг сонгоод файлаа чирж оруулна.

Импортын эхний алхам: файл сонгогдсон байдал
Импортын эхний алхам: файл сонгогдсон байдал

2. Талбар тохируулах

Файлын багана бүр аль талбарт орохыг шалгана. Нэг баганыг заавал Имэйл талбартай холбоно. Буруу таньсан баганыг жагсаалтаас солино.

Импортын хоёр дахь алхам: файлын багана бүрийг талбартай холбосон байдал
Импортын хоёр дахь алхам: файлын багана бүрийг талбартай холбосон байдал

3. Шошго сонгох

Энэ файлын бүх хүнд нэг шошго нэмж болно. Жагсаалт хаанаас ирснийг тэмдэглэхэд хэрэгтэй: жишээ нь «2026 үзэсгэлэн». Дараа нь зөвхөн энэ шошготой хүмүүст имэйл илгээх боломжтой.

Импортын гурав дахь алхам: бүх хүнд нэмэх шошго
Импортын гурав дахь алхам: бүх хүнд нэмэх шошго

4. Шалгаад импортлох

Импортын хураангуй нийт мөр, зөв имэйл, алгасах буруу мөрийн тоог харуулна. Буруу бичигдсэн хаягтай мөр алгасагдана. Зөв бол импортоо эхлүүлнэ.

Импортын сүүлийн алхам: импортын хураангуй
Импортын сүүлийн алхам: импортын хураангуй

Импортын түүх

Импорт дуусахад хэдэн хүн нэмэгдсэн, аль хаяг ямар шалтгаанаар орж чадаагүйг Импортын түүх харуулна.

Импортын түүх: эхэлсэн огноо, нийт нэмэгдсэн, явц
Импортын түүх: эхэлсэн огноо, нийт нэмэгдсэн, явц

Нэг чухал дүрэм

Импортолсон хүн бүр имэйл авах төлөвтэй орно. Тиймээс зөвхөн танаас имэйл авахыг зөвшөөрсөн хүмүүсээ оруулаарай. Maildy хаягийн жагсаалт зардаггүй, өгдөггүй. Шалтгааныг энэ нийтлэлээс уншина уу.

Жагсаалт орсны дараа шошгоор бүлэглээд эхний имэйлээ илгээхэд бэлэн.

Үнэгүй бүртгүүлээд өөрөө туршиж үзээрэй. Үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ.

Нийтлэл хуваалцах

Бусадтай хуваалцаарай!

Мөн уншаарай

Харилцагчийн хариуг нэг дороос хүлээн авах: Хариу мэйл

Масс имэйлд ирсэн хариунууд хэн нэгний хувийн шууданд төөрдөг үү? Maildy-ийн Хариу мэйл хуудас бүх хариуг нэг дор цуглуулна.

Шинэ бүртгүүлэгчдэд угтах имэйлийг автоматаар илгээх

Нэг удаа тохируулаад өөрөө ажилладаг имэйлийн цуваа: шинэ бүртгүүлэгчид угтах имэйл, хэд хоногийн дараа дараагийн имэйл.

Өөрийн домэйн нэрээр имэйл илгээх: тохиргооны заавар

Имэйлээ [email protected] гэх мэт байгууллагынхаа хаягаас илгээхийн тулд домэйноо Maildy-д хэрхэн нэмж баталгаажуулах вэ.
Блог руу буцах