Claude-тай холбох
Maildy-г Claude-тай нэг удаа холбосны дараа Claude-д юу хийлгэхээ энгийнээр хэлэхэд л болно. Жишээ нь: «Шинэ жилийн загварыг хуулж, гарчгийг нь "Шинэ оны мэнд" болго».
Юу хэрэгтэй вэ
- Claude-ийн бүртгэл. Free, Pro, Max, Team, Enterprise аль ч багц болно. Free багц ийм холболтыг зөвхөн нэгийг зөвшөөрдөг.
- Maildy-гийн бүртгэл, 2 шатлалт баталгаажуулалт асаалттай. Асаахдаа Профайл → Аюулгүй байдал руу орно.
- Имэйлийн загвар засуулах, драфт бэлтгүүлэхэд Maildy-гийн төлбөртэй багц (Plus, Pro, Enterprise).
Холбох
Холболтын хаяг болон доорх алхмууд Maildy дээр Хөгжүүлэгч → MCP холболт хуудсанд бас бий. Хаягийг тэндээс хуулж авна.

- Claude дээр Settings → Connectors руу орно.
- Add custom connector дарна.
- Нэрэнд
Maildy, хаягтhttps://app.maildy.mn/api/mcpгэж оруулна. Advanced settings хэсгийг хоосон үлдээнэ. - Connect дарна. Maildy-гийн хуудас нээгдэнэ.
- Maildy бүртгэлээрээ нэвтэрнэ. Claude юу хийж болохыг жагсаалтаас сонгоно: хэрэггүйг нь сонголтоос хасаад Зөвшөөрөх дарна. Та Claude руу буцаж орно.

Холбогдсон даруйд таны имэйл хаягт мэдэгдэл очно. Та өөрөө холбоогүй байхад ийм имэйл ирвэл холболтыг шууд салгаж, нууц үгээ солино уу.
Claude Team эсвэл Enterprise ашигладаг бол холболтыг байгууллагын эзэмшигч нэмнэ. Дараа нь гишүүн бүр Connect дарж, өөрийн Maildy бүртгэлээр нэвтэрнэ.
Холболтын хаягийг хөтөч дээр нээвэл энэ зааврыг товчилсон хуудас гарна. Хаяг ажиллаж байгаа нь тэр. Үүнийг Claude дээр ашиглана.
Эхний удаа туршиж үзэх
Холбосны дараа Claude дээр шинэ яриа нээгээд дараахаас нэгийг бичнэ. Юу ч өөрчлөхгүй, зөвхөн уншдаг асуултаас эхэлбэл тохиромжтой.
- «Maildy дээрх сүүлийн 5 имэйлийн үр дүнг харуул»
- «Миний загваруудыг жагсаа»
- «Хамгийн сайн нээгдсэн имэйлтэй төстэй шинэ имэйлийн драфт бэлтгэ»
Claude Maildy-гаас мэдээлэл авахын өмнө танаас зөвшөөрөл асууж болно. Драфт бэлэн болмогц Maildy дээр Мессеж хэсэгт харагдана. Та нээж шалгаад өөрөө илгээнэ.
Claude юу хийж чадах вэ
Имэйлийн үр дүн
- Сүүлийн имэйлүүдийн илгээсэн, нээсэн, дарсан, буцсан тоог харуулна.
- Аль өдөр, аль цагт имэйл хамгийн их нээгддэгийг хэлнэ.
- Илгээх домэйны тохиргоо зөв эсэхийг шалгана.
Жишээ:
- «Энэ сарын имэйлүүдээс аль нь хамгийн сайн нээгдсэн бэ»
- «Манай домэйны тохиргоо зөв үү»
Имэйлийн драфт
Claude загвараас драфт бэлтгэж, гарчгийг нь бичнэ. Драфт Maildy дээр таныг хүлээнэ. Хэнд илгээхээ сонгож, илгээхийг та өөрөө хийнэ.
Жишээ:
- «Хямдралын загварыг хуулж, текстийг нь 11-р сарын хямдралд тааруулаад драфт бэлтгэ»
Имэйлийн загвар
- Таны загварууд болон Maildy-гийн загварын санг жагсааж харуулна.
- Загварыг хуулж, текст, холбоос, зураг, товчны бичвэр, өнгийг нь өөрчилнө.
- Засварласан загвар Maildy-гийн засварлагч дээр шууд нээгдэнэ.
Жишээ:
- «Миний загваруудыг жагсаа»
- «Хямдралын загварыг хуулж "11-р сарын хямдрал" гэж нэрлэ. Товчны холбоосыг https://shop.example.mn/sale болго»
Нийтийн хуудас
Танай компанийн нийтийн хуудас Maildy дээр байршдаг бол хуудасны текстийг Claude-аар засуулж болно. Claude эхлээд драфт бэлтгэж, урьдчилан харах холбоос өгнө. Таныг «нийтэл» гэж хэлсний дараа л хуудсанд гарна. Өмнөх хувилбар руу хүссэн үедээ буцааж болно. Энэ боломжийг асаалгах бол бидэнтэй холбогдоно уу.
Жишээ:
- «Нүүр хуудасны гарчгийг "..." болгоод урьдчилан харуул»
- «Нийтэл»
- «Өчигдрийн хувилбар руу буцаа»
Хэрэгжилт, Нэгтгэл
Дэлгүүрийн хэрэгжилт хийдэг компаниудад харагдана.
- Хэрэгжилтийг хэдэн дэлгүүр илгээсэн, дэлгүүр бүрийн оноог харуулна.
- Хэрэгжилт, Нэгтгэлээ илгээгээгүй дэлгүүр, ажилтныг жагсаана.
- Тавиурын эзлэлт, бүтээгдэхүүний байршил, маршрутын биелэлтийг харуулна.
- Шинэ Хэрэгжилтийн санал бэлтгэнэ. Санал Maildy дээр таны баталгааг хүлээнэ. Батлахаас өмнө дэлгүүрт юу ч хүрэхгүй.
Жишээ:
- «Энэ долоо хоногийн Хэрэгжилтийг илгээгээгүй дэлгүүрүүдийг жагсаа»
- «Өнөөдрийн Нэгтгэлийг хэн илгээгээгүй байна вэ»
- «Өнгөрсөн долоо хоногийн Хэрэгжилтийг ирэх долоо хоногт хуулах санал бэлтгэ»
Имэйл API
Өөрийн системээс имэйл илгээх кодыг Claude бичиж өгнө. Claude API-ийн зааврыг уншиж, танай API түлхүүрүүдийн нэрийг харна. Түлхүүрийн утгыг харахгүй.
API түлхүүрээ Claude-тай хийж буй ярианд хэзээ ч бүү буулгаарай. Claude кодонд түлхүүрийг орчны хувьсагчаас уншихаар бичнэ. Түлхүүрээ та өөрийн сервер дээр тохируулна.
Жишээ:
- «Манай захиалгын системээс Maildy-гийн Имэйл API-аар баримт илгээх код бич»
Claude юу хийхгүй вэ
- Имэйл илгээхгүй, товлохгүй. Илгээхийг та Maildy-гаас өөрөө хийнэ.
- Юу ч устгахгүй.
- Имэйл хаягийн жагсаалт, API түлхүүрийн утга, нууц үг, төлбөрийн мэдээлэлд хандахгүй.
- Таны бүртгэлээс өөр бүртгэлийн мэдээлэлд хандахгүй.
- Хуудсанд шинэ төрлийн функц нэмэхгүй. Текст, холбоосыг л өөрчилнө.
Холболтыг салгах
Хөгжүүлэгч → MCP холболт хуудасны Холбогдсон програмууд хэсэгт холболт бүрийн хажууд Салгах товч бий. Салгасан даруйд Claude таны бүртгэлд хандах боломжгүй болно. Claude дээр Settings → Connectors хэсгээс устгаж бас болно.

Claude юу хийснийг харах
Хөгжүүлэгч → MCP холболт хуудасны Сүүлийн үйлдлүүд хэсэгт Claude танай бүртгэл дээр хэзээ, юу хийснийг жагсаана. Танихгүй үйлдэл харвал холболтыг салгана уу.

Түгээмэл асуулт
«2 шатлалт баталгаажуулалт шаардлагатай» гэж гарч байна
Бүртгэлдээ 2 шатлалт баталгаажуулалт асаагаад Claude дээр дахин Connect дарна.
«Энэ хүсэлтийн хугацаа дууссан байна» гэж гарч байна
Холболтын хүсэлт хэдхэн минут хүчинтэй. Claude дээр дахин Connect дарна.
Claude зарим боломжийг харуулахгүй байна
Холбох үедээ сонголтоос хассан зүйлийг Claude хийж чадахгүй. Нэмэхийн тулд холболтыг салгаад дахин холбож, хэрэгтэйгээ сонгоно.
Claude загвар засах боломжийг харуулахгүй байна
Загвар засуулах нь Maildy-гийн төлбөртэй багцад нээлттэй. Багцаа шалгаад Claude дээрх холболтоо дахин Connect хийнэ.
Claude холбогдож чадахгүй байна
Хаяг яг https://app.maildy.mn/api/mcp эсэхийг шалгаад дахин оролдоно уу. Асуудал хэвээр бол Тусламж хэсгээс хүсэлт үлдээнэ үү.