Танилцуулга
Maildy нь имэйл кампанит ажлуудыг хялбараар үүсгэх, илгээх, хянахад туслах хүчирхэг имэйл маркетингийн цогц платформ юм. Та мэдээний товхимол, сурталчилгааны имэйл, эсвэл автоматжуулсан имэйл илгээж байгаа эсэхээс үл хамааран, Maildy нь танд шаардлагатай бүх хэрэгслүүдээр хангах болно.



Maildy гэж юу вэ?
Maildy нь имэйл маркетингийн цогц платформ бөгөөд дараах онцлогтой:
- Кампанит ажил: Зорилтот имэйл кампанит ажил үүсгэх
- Хэрэглэгчдийг сегментчилэх: Таг болон сегмент ашиглан хэрэглэгчдийг ангилах
- Имэйл загварчлах: Drag & Drop имэйл угсрагч
- Landing Page угсрагч: Код бичихгүйгээр landing page бүтээх
- Бэлэн загвар: Бэлэн загваруудаас сонгох эсвэл өөрийн загварыг үүсгэх
- Автоматжуулалт: Өөрийн ажлуудаа автоматжуулж хөнгөвчлөх
- Аналитик: Хэзээ имэйлээ нээсэн, харсан, дарсан гэх мэт мэдээллүүдийг real-time байдлаар хянах
- Viber интеграц: Viber сувгаар мэдээллүүдээ илгээх
- API нэвтрэлт: Custom интеграцуудад зориулсан бүрэн REST API холболт
- Судалгаа ба санал асуулга: Харилцагчдаас санал авах, судалгаа хийх хэрэгсэл
Гол онцлогууд
Drag & Drop Имэйл Угсрагч
Мэргэжлийн имэйлээ та маш хялбархан бүтээнэ. Чирээд, тавиад л болоо. Хялбар, хурдан, үр дүнтэй.
Landing Page Минутанд
Код бичихгүйгээр landing page үүсгэнэ. Publish хийгээд, имэйлээ цуглуулж эхлээрэй.
Судалгаа & Санал Асуулга
Харилцагчаа юу бодож байгааг мэдээрэй. Судалгаагаа үүсгээд, илгээхэд л болно.
Ямар ч Системтэй Холбогдоно
CRM, вэбсайт, e-commerce - таны ашиглаж буй ямар ч төрлийн системтэй найдвартай холбогдоно.
Ухаалаг Сегментчилэлт
Зөв хүнд, зөв цагт, зөв мессеж хүргэнэ. Харилцагчдаа үйлдлээр нь ангилаад илгээгээрэй.
Бодит Цагийн Мэдээлэл
Хэн имэйл нээсэн, хэн холбоос дарсан, хэн одоо уншиж байгаа - бүх үйлдлийг хянах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад тань тусална.
Broadcast
Олон мянган хүнд нэг дор илгээнэ. Төлөвлөөд, сонгоод, илгээх дарахад л болно.
Автомат Follow-up
Шинэ харилцагч бүртгүүлэхэд автоматаар мэндчилгээ, мэдээлэл илгээнэ.
Бүтэн Автоматжуулалт
Имэйл кампанит ажлаа нэг удаа тохируулаад автоматаар ажиллуулна. Таны цагийг хэмнэнэ.
Maildy-г хэн ашигладаг вэ?
Maildy-г аль ч төрлийн бизнесүүд ашиглах боломжтой, тухайлбал:
- Цахим худалдаа: Захиалгын мэдээллүүд, бүтээгдэхүүний зөвлөмж, урамшуулал илгээх гэх мэт...
- SaaS компаниуд: Шинэ хэрэглэгчдийг хүлээн авах, сургалт, бүтээгдэхүүний шинэчлэлтүүдийг илгээх
- Блог: Уншигчдад шинэ контент, мэдээний товхимол илгээх
- Жижиг дунд бизнесүүд: Харилцагчидтай харилцах, шинэчлэлт, сурталчилгаа илгээх
- Агентлагууд: Олон үйлчлүүлэгчдийн имэйл маркетингийн кампанит ажлыг удирдах
- Ашгийн бус байгууллагууд: Хандивлагчид, сайн дурынхантай харилцаа холбоо барих
- Боловсролын байгууллагууд: Оюутнуудад мэдээлэл, сургалтын материал илгээх
- Эрүүл мэндийн байгууллагууд: Өвчтөнүүдэд санамж, шинэчлэлт илгээх
Эхлэх
Эхлэхэд бэлэн үү? Дараах алхмуудыг хийгээд л Maildy-г ашиглаж эхэлээрэй:
Бүртгэл үүсгэх
maildy/register хаягаар бүртгүүлэх.
Хэрэглэгчдээ импортлох
Захиалагчдын жагсаалтаа CSV-ээр хуулах эсвэл одоо байгаа хэрэгслүүдтэйгээ интеграцчлах.
Эхний кампанит ажлаа загварчлах
Манай бэлэн загваруудаас сонгох эсвэл Drag & Drop засварлагчаар өөрийн хүссэн загвараа үүсгэх.
Илгээх ба хянах
Кампанит ажлаа автоматжуулах, хуваарилах болон real-time аналитикаар хэрэглэгчдийн үйлдлийг хянах.
Дараагийн алхмууд
Дэмжлэг
Тусламж хэрэгтэй юу?
- Баримт бичиг: Манай дэлгэрэнгүй заавруудыг үзнэ үү
- Имэйл дэмжлэг: [email protected]
- Шууд чат: Таны dashboard-д ашиглах боломжтой
- Нийгэмлэг: Манай хэрэглэгчдийн форумд нэгдээрэй