Бэлэн загвараар имэйлээ хэдхэн минутад бүтээх
Дизайнер, код хэрэггүй. Maildy-ийн загварын сангаас сонгож, чирээд тавих засварлагчаар мэргэжлийн имэйл бүтээх алхмууд.
Сайн харагдах имэйл бүтээхэд дизайнер ч, код ч хэрэггүй. Maildy-д имэйл бүтээх дөрвөн арга бий бөгөөд анх удаа бол бэлэн загвар хамгийн хурдан.
Имэйл бүтээх дөрвөн арга
Компанит ажил → Мессеж → Загвар хуудасны Мессеж үүсгэх товч дөрвөн сонголт санал болгоно.

- AI загвар. Ямар имэйл хэрэгтэйгээ үгээр бичихэд туслах загвар бэлдэж өгнө. Таны багцад орсон бол харагдана.
- Бэлэн загвар сонгох. Загварын сангаас сонгоно.
- Хоосноос эхлэх. Хоосон хуудаснаас өөрөө бүтээнэ.
- HTML импортлох. Бэлэн HTML файлаа оруулна.
Загварын сангаас сонгох
Загварын сан табаас загвараа үгээр хайх, эсвэл Салбар, Зориулалт шүүлтүүрээр шүүж болно. Монгол хэл дээрх загварууд Монгол гэсэн тэмдэгтэй. Урьдчилан харах загварыг бүтнээр нь үзүүлж, Загвар ашиглах дарахад хуулбар нь таны шинэ мессеж болж нээгдэнэ.

Засварлагчид өөрийн болгох
Текст, зураг, товч, өнгийг өөрчилж, блокуудыг чирж байрлуулна. Засварлагч ажлыг тань өөрөө хадгалж явдаг. Хэд хэдэн зүйлийг заавал хийгээрэй.
- Гарчиг болон урьдчилсан текстээ бич. Гарчиг бичих зөвлөгөө эндээс.
- Текст дотор
[name]гэж бичвэл хүлээн авагч бүрийн нэрээр солигдоно. «Сайн байна уу, [name]!» гэвэл «Сайн байна уу, Бат!» болж очно. - Имэйлийн асуудал шалгах дарж дутуу зүйлээ шалга.
- Туршилтын имэйл илгээх товчоор өөртөө илгээж, компьютер, гар утас хоёр дээр үз.
Таалагдсан имэйлээ Загвар болгож хадгалах дарвал Миний загварууд табд орж, дараагийн удаа тэндээс эхэлнэ.
Брэндээ нэг удаа оруул
Брэнд хуудсанд байгууллагынхаа лого, өнгө, өнгө аясыг нэг удаа оруулбал туслах таны өмнөөс имэйл бэлдэхдээ эдгээрийг ашиглана.

Имэйл бэлэн болсон бол жагсаалтдаа нэг товчоор илгээнэ.
Үнэгүй бүртгүүлээд өөрөө туршиж үзээрэй. Үнэгүй багцаар 2,500 хүртэл захиалагчид сард 10,000 имэйл илгээнэ.